Сургуулиуд

Монгол улсын Консерваторийн Цөөхүүл, Найрал хөгжмийн сургалтын үйл ажиллагаа эхэлсний түүхт 60 жилийн ойн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж өндөрлөлөө.

Монгол улсын Консерваторийн Цөөхүүл, Найрал хөгжмийн сургалтын үйл ажиллагаа эхэлсний түүхт 60 жилийн ойн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2023.02.15 өдөр МУК концертын Б зааланд болж өндөрлөлөө.
Уг арга хэмжээнд тус сургуулиас төрөн гарсан үе үеийн алдар цолтонгууд болон ахмад багш ажилтанууд, үзэгч сонсогчид морилон ирж Үндэсний их найрал хөгжим, Симфони найрал хөгжмийн тоглолтын дээжсээс сонсч, сургуулийн Концертын Б заалны орчныг сайжруулах тохижилтын үйл ажиллагаатай танилцлаа.
Баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдод МУК түүхт 85 жилийн хүрээнд хийгдсэн “Он цагийн түүхэн товчоон”фото альбомыг гардуулан өгч дурсгалын зургаа татууллаа.
Та бүхний цаашдын ажил амьдралд хамгийн сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2023-02-15
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.