Уран бүтээл

Бүгд Найрамдах Франц улсын Парис хотын ЛА ГАРДЕ-н гишүүн, кларнет хөгжимчин, Лионы Консерватори, Парисын Консерваторийн төгсөгч NINA REYNAUD,MARTIN VAYSSE нарын хамтарсан тоглолт 2023.03.03 өдөр Монгол улсын Консерваторийн Б зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Бүгд Найрамдах Франц улсын Парис хотын ЛА ГАРДЕ-н гишүүн, кларнет хөгжимчин, Лионы Консерватори, Парисын Консерваторийн төгсөгч NINA REYNAUD,MARTIN VAYSSE нарын хамтарсан тоглолт 2023.03.03 өдөр Монгол улсын Консерваторийн Б зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тоглолтонд Дэлхийн болон Монголын суут хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс толилуулж үзэгчдийн сонорыг мялаалаа.
Тоглолтыг Монгол улсын Консерваторийн захирал, МУУГЗ,Профессор Ц.Пүрэвхүү, Бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиан Сурун болон гадаадын төлөөлөгчид, Консерваторийн захиргаа, багш, оюутан сурагчид үзэж сонирхлоо.
Эрхэм уран бүтээлчдийнхээ цаашдын уран бүтээл, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол улсын Консерваторийн захиргаа
Уран сайхны зөвлөл
Үлээвэр, Цохивор хөгжмийн тэнхмийн нийт багш, оюутан сурагчид
2023-03-04
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.