Мэдээ мэдээлэл

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён М.П.Сингх Монгол улсын Консерваторийн сургалтын үйл ажиллагаанд зориулж ком бөмбөр хөгжмийг гардуулах үйл ажиллагаа 2023.03.03 өдөр 11:00 цагаас Концертын А зааланд болж өндөрлөлөө.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён М.П.Сингх Монгол улсын Консерваторийн сургалтын үйл ажиллагаанд зориулж ком бөмбөр хөгжмийг гардуулах үйл ажиллагаа 2023.03.03 өдөр 11:00 цагаас Концертын А зааланд болж өндөрлөлөө.Тус арга хэмжээнд Монгол улсын Консерваторийн захирал,МУУГЗ,Профессор Ц.Пүрэвхүү болон захирлын зөвлөлийн гишүүд,багш,оюутан,сурагчид оролцлоо.
Үйл ажиллагааны эхэнд Элчин сайд М.П.Сингх БНЭУ-ын Засгийн газрын бакалавр,магистр,докторантурын тэтгэлэг зарлагдаж буй тухай болон Энэтхэг улсад Консерваторийн багш,судлаачид урт болон богино хугацааны судалгааны ажил,уран бүтээлийн үйл ажиллагаа явуулахыг дэмжин ажиллахаа илэрхийлж ком бөмбөр хөгжмийг гардуулан өгсөн юм.
Эрхэм таны цаашдын ажил,амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол улсын Консерваторийн захиргаа
Уран сайхны зөвлөл
2023-03-04
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.