Уран бүтээл

Эрхэм хүндэт та бүхнийг “МОНГОЛ ТӨРИЙН ДУУГ ЭГШИГЛҮҮЛЭХ ЁСОН” ном бүтээлийн нээлтийн ёслолд хүрэлцэн ирэхийг урьж байна. МУК-ийн Номын санд, 2023.03.16-ны 11:30 цагт эхэлнэ.

ТӨРИЙН ДУУГ ЭГШИГЛҮҮЛЭХ ЁСОН НОМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монголчууд эрт дээр цагаас төрийн үйл хэргийг тусгай дэг жаягтайгаар эрхлэн явуулж ирсний нэг тод жишээ бол төрийн ёслол, төрөөс зохион байгуулж буй арга хэмжээ, төрийн баяр наадам цэнгээний үеэр “Уртын дуу”, “Төрийн дуу”-гаа дуулж ирсэн тухай түүх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Энэ уламжлалыг сэргээх зорилгоор тус номыг бүтээв.
Тус номд нийт 12 уртын дууг үг, ая, ноот бичлэгийн хамт оруулжээ.
Тус номын зохиогчоор Монгол Улсын Консерваторийн доктор, профессор МУУГЗ. Л.Эрдэнэчимэг, зөвлөхөөр МУУГЗ Ц.Пүрэвхүү, санаачлагч, урын санг бэлтгэсэн АЖ, Д.Түвшинжаргал, МУСТА. Ц.Насанбат багш, нар болон QR кодыг хөрвүүлэн бэлтгэсэн П.Мөнхжин, ноотыг буулгасан МУУГЗ. Д.Алтантуул, ноотыг шивсэн Ц.Сэр-од нар ажилласан бөгөөд тус ном нь төрийн дууг кодоор татан дуурьсгаж болохоор шинэ инноваци шингэсэн бүтээл боллоо.
2023-03-13
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.