Сургуулиуд

ОХУ Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо 2023.03.10-с 2023.03.12 хооронд зохион байгуулагдсан Л.Сахьянова, П.Абашеев нарын нэрэмжит Олон улсын бүжгийн III-р уралдаанд Монгол улсын Консерваторийн БЦМС-ийн захирал, МУУГЗ, дэд профессор Н.Оюун, Ардын бүжгийн тэнхимийн эрхлэгч А.Хосбаяр нар 13 сурагчдын хамтаар амжилттай оролцож ирлээ.

2023.03.10-с 2023.03.12 хооронд ОХУ Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан Л.Сахьянова, П.Абашеев нарын нэрэмжит Олон улсын бүжгийн III-р уралдаанд Монгол улсын Консерваторийн БЦМС-ийн захирал, МУУГЗ, дэд профессор Н.Оюун, Ардын бүжгийн тэнхимийн эрхлэгч А.Хосбаяр нар 13 сурагчдын хамтаар амжилттай оролцож ирлээ. Тус уралдаанд

  • Ахлах насны ардын бүжгийн хамтлаг төрөлд   

I-р байрт 12-р ангийн сурагч

1.Б.Анударь

2.Б.Халиун

3.Б.Мөнхсаруул

4.Г.Тэлмүүн

5.Б.Төгсбаяр

6.Б.Баяржаргал нар

Мэргэжлийн багш Н.Оюун, А.Хосбаяр

  • Дунд насны ардын бүжгийн гоцлол төрөлд

I-р байрт 11-р ангийн сурагч Б.Уянгатөгөлдөр

Мэргэжлийн багш Т.Ганчимэг

  • Бага насны ардын бүжгийн хослол төрөлд

I-р байрт 9-р ангийн сурагч Ц.Сэржмядаг, Г.Төгөлдөр

Мэргэжлийн багш С.Цэцгээ, А.Хосбаяр

  • Ахлах насны ардын бүжгийн гоцлол төрөлд

II-р байрт 12-р ангийн сурагч Б.Халиунаа

Мэргэжлийн багш Н.Оюун

III-р байрт 12-р ангийн сурагч А.Баянбаатар, Б.Анударь

Мэргэжлийн багш А.Хосбаяр, Н.Оюун

  • Дунд насны Орчин үеийн бүжгийн гоцлол төрөлд

II-р байрт 11-р ангийн сурагч Э.Индранил

Мэргэжлийн багш Т.Ганчимэг

III-р байрт 11-р ангийн сурагч Энх-Амар

Мэргэжлийн багш Ц.Алтангэрэл

III-р байрт 12-р ангийн сурагч Г.Тэлмүүн

Мэргэжлийн багш А.Хосбаяр

  • Бүжиг дэглээчийн төрөлд

II-р байрт С.Цэцгээ багш

III-р байрт А.Хосбаяр багш нар шалгарлаа.

Олон улсын нэр хүндтэй энэхүү уралдаанд өндөр амжилт үзүүлсэн БЦМС-ийн багш, сурагчдад халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлс, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Монгол улсын Консерваторийн захиргаа

 

2023-03-16
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.