“ТӨРИЙН ДУУГ ЭГШИГЛҮҮЛЭХ ЁСОН” НОМЫН НЭЭЛТ 2023.03.16 өдөр МУК-н Номын өргөөнд болж өндөрлөлөө.
“ТӨРИЙН ДУУГ ЭГШИГЛҮҮЛЭХ ЁСОН” НОМЫН НЭЭЛТ 2023.03.16 өдөр МУК-н Номын өргөөнд болж өндөрлөлөө.
Монголчууд эрт дээр цагаас төрийн үйл хэргийг тусгай дэг жаягтайгаар эрхлэн явуулж ирсний нэг тод жишээ бол төрийн ёслол, төрөөс зохион байгуулж буй арга хэмжээ, төрийн баяр наадам цэнгээний үеэр “Уртын дуу”, “Төрийн дуу”-гаа дуулж ирсэн тухай түүх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Энэ уламжлалыг сэргээх зорилгоор тус номыг МУКонсерваторийн эрдэм шинжилгээ инновацийн албаны багш нар санаачлан бүтээв. Тус номд нийт 12 уртын дууг үг, ая, ноот бичлэгийн хамт оруулсан.
Тус номын зохиогчоор Монгол Улсын Консерваторийн доктор, профессор МУУГЗ. Л.Эрдэнэчимэг, зөвлөхөөр МУУГЗ Ц.Пүрэвхүү, Санаачлан урын санг бэлтгэсэн АЖ, хүндэт профессор Д.Түвшинжаргал, МУСТА. Ц.Насанбат багш нар болон QR кодыг хөрвүүлэн бэлтгэсэн П.Мөнхжин, ноотыг буулгасан МУУГЗ. Д.Алтантуул, ноотыг шивсэн Ц.Сэр-од нар ажилласан бөгөөд тус ном нь төрийн дууг кодоор татан дуурьсгаж болохоор шинэ инноваци шингэсэн бүтээл боллоо.
“Төрийн түмний эх”, “Эртний сайхан”, “Эрхэм төр”, “Асрын өндөр”, “Дуртмал сайхан”, “Тэгш таван хүсэл”, “Их замбуутив”, “Уяхан замбуу тивийн наран”,” Хуурын манлай”, “Өвгөн шувуу хоёр”- Өвгөний дуу, “Өвгөн шувуу хоёр” – Шувууны дуу, “Энх мэндийн баяр” дуунууд орсон.