Уран бүтээл

Цөөхүүл хөгжмийн үдэш-3 Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Цөөхүүл хөгжмийн нэгдэлийн багш нарын хамтарсан тоглолт 2023 оны 4-р сарын 13-нд Улсын Филармонийн концертын танхимд 19:00 цагаас болох гэж байна. Уг тоглолтоор Монгол улсын урдаа барих чадварлаг хөгжимчид болон дуучдын уран бүтээлүүдийг сонсохоос гадна ирээдүйн сонгодог хөгжимчдийг бэлтгэж байгаа мэргэжлийн багш нарын ур чадварыг нэг дор харах ховор боломж тохиож байгаа юм.

Цөөхүүл хөгжмийн үдэш-3
Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Цөөхүүл хөгжмийн нэгдэлийн багш нарын хамтарсан тоглолт 2023 оны 4-р сарын 13-нд Улсын Филармонийн концертын танхимд 19:00 цагаас болох гэж байна.
Уг тоглолтоор Монгол улсын урдаа барих чадварлаг хөгжимчид болон дуучдын уран бүтээлүүдийг сонсохоос гадна ирээдүйн сонгодог хөгжимчдийг бэлтгэж байгаа мэргэжлийн багш нарын ур чадварыг нэг дор харах ховор боломж тохиож байгаа юм.
Цөөхүүл хөгжмийн нэгдэлд МУК-ийн бүх сонгодог хөгжмийн тэнхимийн багш нар нэгдэж ажилладагаас гадна тогтмол хамтарч уран бүтээл туурвидгаараа онцлогтой. Тиймээс дан хөгжмийн бус олон хөгжмийн зэмсэгүүдийн нийцэл, олон хөгжимчид дуучдын өнгө аяс, илэрхийлэмж мэдрэмжтэй танилцах боломжтойгоороо давуу талтай юм.
Тоглолтын хөтөлбөрт Монголд урьд өмнө нь тоглогдож байгаагүй шинэ бүтээлүүд багтсан ба дуулаачийн дуэт, хийл төгөлдөр хуурын дуэт, дуулаачийн терцет,төгөлдөр хуурын трио, төгөлдөр хуурын квинтет, үлээвэр дуулаачид зориулсан секстет, төгөлдөр хуурын 8 гарын хоршил, 11 хөгжимчдөөс бүрдсэн цөөхүүл найралд зориулсан “ Хөтөлбөрт зохиол” зэрэг мэргэжлийн өндөр ур чадвар харуулсан бүтээлүүд багтсан байна.
Энэ үдэш суут В.А.Моцарт,Ж.Верди,С.Франк,К.Сен-Санс,Ж.Бизе,А.Дворжак,
Г.Берлиоз,С.Рахманинов,У.Гиллок нарын дэлхийн сонгодог зохиол бүтээлүүдээс эгшиглүүлнэ.
Тасалбарыг www.ticket.mn-ээс: https://www.ticket.mn/event/1558/
Мэдээллийн дэлгэрэнгүйг 80030131, 99025109.
2023-04-03
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.