Эрдэм шинжилгээ

“ЖАЗЗ ХӨГЖИМ БА ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛЫН ХӨГЖМИЙН УРЛАГ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗАРЛАГДЛАА.

“ЖАЗЗ ХӨГЖИМ БА ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛЫН ХӨГЖМИЙН УРЛАГ”

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

Зорилго:

Олон улсын ижил төст сургууль, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багш оюутны хамтын ажиллагааг өргөжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах, академик хөгжмийн салбар дахь жазз уран бүтээлийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх, мэргэжлийн сургалтын арга барилыг шинэчлэх, бүтээлч туршлага солилцох нөхцлийг бий болгох  зорилгоор Монголд анх удаа Монгол Улсын Консерваторийн ЭШИА, ХУТэнхимийн жазз хөгжмийн ангийн санаачлагаар зохион байгуулж буйд  оршино.

Сэдвийн хамрах хүрээ:

Жазз хөгжмийн хэв маяг, жазз  бүтээлүүд, жазз цомгууд, жазз уран бүтээлчдийн хөгжимдөх, дуулах ур зүй, жазз цөөхүүл хамтлагууд, биг бендүүд  зэрэг болно

Хугацаа: 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 11:00 цагт зохион байгуулагдана.

Хаана: Монгол Улсын Консерваторийн Номын сан

Шалгуур үзүүлэлт:

  1. Илтгэл нь зарласан сэдэвтэй уялдсан байх;
  2. Шинэлэг бөгөөд бүтээлч санааг дэвшүүлсэн байх;
  3. Судалгааны ажлын бичвэрийн шаардлага хангасан байх;
  4. Илтгэлийг бичгээр болон РРТ хэлбэрээр бэлдсэн байх;

Илтгэлийн бичвэрт тавигдах шаардлага:

  1. Илтгэлийг Times new roman-12 фонт үсгийн өндөртэйгөөр Italic хэлбэрээр бичих
  2. Түлхүүр үг:илтгэлд таваас доошгүй түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр бичигдэнэ
  3. Товч утга-Хураангуй: илтгэлийн хураангуйг Times new roman-12 фонт үсгийн өндөртэйгөөр Regular хэлбэрээр гадаад хэл дээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 250-300 үгэнд багтаан бичсэн байна
  4. Мөр хоорондын зайг single тэгш хэмээр, мөрийн баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ
  5. Ном зүй, эшлэл зүүлтийг АПА загвараар бичисэн байх

Илтгэлийн бүтцэд тавигдах шаарлага:

  • Илтгэл нь А4 цаасны 8-10 нүүр байх/хавсралт тусдаа/
  • Илтгэлийн түлхүүр үг, товч утга-хураангуйг 250-300 үгт багтаах
  • Илтгэлийг Pover Point программ дээр бэлтгэх
  • Илтгэл 10-15 минутанд багтаан илтгэх

Өгүүлэл хүлээн авах хугацаа:

2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл undraam99@gmail.com хаягаар хүлээн авна.

ЭШИА, ХУТ

2023-04-06
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.