Сургуулиуд

“Улаанбаатарын хаврын баяр-2023”өдөрлөг

“Улаанбаатарын хаврын баяр-2023”өдөрлөг
НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөгийг энэ сарын 12-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Зорилго:
Нийслэлийн иргэд, хүүхэд, залуучуудад соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй хүргэх, соёл, урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, боловсрол, мэдлэг түгээж, их хотын ирээдүйн соёлтой иргэнийг бэлтгэхийг зорисон юм.
Өдөрлөгт Монгол Улсын Консерватори,СУИС, КУДС, СИТИ,Урлах эрдэм дээд сургууль зэрэг 20 гаруй сургууль болон сургалтын төвүүд үйл ажиллагаагаа танилцуулж, элсэлтийн шалгалтын бүртгэл хийн, урлагийн тоглолтоо сонирхуулсан юм.
Тус өдөрлөгт Монгол улсын Консерватори нь
Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургууль
Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль
Хөгжмийн ухаан,Дуулаачийн сургууль
Бүжиг,Циркийн мэргэжлийн сургууль гэсэн салбар 4 сургуулиа танилцуулж сургалт үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон өдөрлөгт ирсэн иргэдэд сурталчилан хүргэж ажиллалаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааг Монгол улсын Консерваторийн 120 хүүхдийн бүрэлдэхүүнтэй “Гранд”симфони найрал хөгжмөөр эхлүүлж,үлээвэр найрал,цохивор хөгжмийн чуулгын тоглолтуудаа хүргэсэн нь хотын удирдлагууд болон гадна дотны зочид төлөөлөгчид,үзэгч олноос ихээхэн талархалыг хүлээж авлаа.
Тоглолтонд
1.Төрийн шагналт,Ардын жүжигчин Ц.Намсрайжав “Баярын жавхаа”
Монгол улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн “Гранд симфони”найрал хөгжим Удирдаач: Б.Эрхэмбаяр СТА
2.Л.Андерсон- “Парад трубачей”Нарийн бүрээ хөгжмийн гурвал
Гоцлооч: Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Үлээвэр,Цохивор хөгжмийн тэнхмийн нарийн бүрээ хөгжмийн ангийн сурагч
А.Ариунгэрэл,О.Содбаяр,Ч.Чинхүслэн
Мэргэжлийн багш Хүндэт профессор Н.Ганбаатар
Монгол улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн“Гранд симфони”найрал хөгжим Удирдаач: Б.Эрхэмбаяр СТА
3.“Монголын тал нутаг”
Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт Б Шаравын хөгжим
Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг
Гоцлооч:Монгол улсын Консерваторийн Хөгжмийн ухаан,Дуулаачийн сургуулийн төгсөгч,Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Отгонбат СТА
Монгол улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн “Гранд симфони”найрал хөгжим Удирдаач: Ч.Чинбат УГЗ,Профессор
4. Төрийн шагналт,Ардын жүжигчин Ж Чулууны хөгжим “ Уран хас” бүжгэн жүжгийн “Вальс”
Монгол улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн “Гранд” симфони найрал хөгжим Удирдаач: Ч.Чинбат УГЗ,Профессор
5.Елмер Бернштейн “Магнифисент севен”
Монгол улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Үлээвэр найрал хөгжим удирдаач Н.Мөнхсайхан
7.Цохивор хөгжмийн чуулга
Төрийн шагналт З.Хангал ” Концерт ” 3-р анги
Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Үлээвэр,Цохивор хөгжмийн тэнхмийн цохивор хөгжмийн сурагчид Удирдсан багш: МУГБ,Дэд профессор Б.Зоригт
8.Хөдөлмөрийн баатар,,Ардын жүжигчин,Төрийн хошой шагналт Н.Жанцанноров “Нутаг минь хүлэг минь” Удирдсан багш: МУГБ, Дэд профессор Б.Зоригт
Сургуулийн үйл ажиллагааг дэмжин ажилласан Салбар 4 сургууль болон нийт оролцсон багш,ажилтан албан хаагчид та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Монгол улсын Консерваторийн захиргаа,Уран бүтээл,Маркетингийн алба
2023-04-15
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.