Уран бүтээл

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд профессор Н.Оюуны нэрэмжит бүжгийн “Миний тайз” III уралдаан 2023 оны 04-р сарын 03-с 14-ний хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд профессор Н.Оюуны нэрэмжит бүжгийн “Миний тайз” III уралдаан 2023 оны 04-р сарын 03-с 14-ний хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Тус уралдаан нь Ардын болон Сонгодог бүжгийн төрлөөр, ахлах ба дунд насны ангилалаар явагдсан.
Уралдааны Ардын бүжгийн төрлийн Ахлах насны ангилалд:
Гранпри шагналыг Ардын бүжгийн 12г ангийн сурагч Ба.Анударь,
I байрын шагналыг мөн ангийн сурагч Б.Мөнхсаруул – мэргэжлийн багш Н.Оюун,
II байрыг 11г анги Б.Уянгатөгөлдөр-мэргэжлийн багш Т.Ганчимэг,
III байрыг 11д анги Б.Цэрэндаваа- мэргэжлийн багш Ц.Алтангэрэл,
ҮУИТеатрын нэрэмжит шагналыг 12г анги Б.Мөнхтөгс
Сонгодог бүжгийн төрлийн Ахлах насны ангилалд:
I байрын шагналыг 11г анги Г.Мишээл – мэргэжлийн багш Г.Цолмон,
II байрыг 10д анги Л.Энхжин – мэргэжлийн багш С.Есөнзаяа,
III байрыг 11г анги С.Нямбаяр – мэргэжлийн багш Ц.Мөнхдэлгэр,
ДБЭТеатрын нэрэмжит шагналыг 11д анги Б.Дөлгөөн
Ардын бүжгийн төрлийн Дунд насны ангилалд:
I байрын шагналыг 8г анги О.Төгөлдөр – мэргэжлийн багш Ц.Алтангэрэл,
II байрыг 9г анги Ц.Сэржмядаг – мэргэжлийн багш С.Цэцгээ,
III байрыг 8г анги Б.Болоржин – мэргэжлийн багш Н.Оюун,
ҮУИТеатрын нэрэмжит шагналыг 8г анги Ц.Анхбаяр
Сонгодог бүжгийн төрлийн Дунд насны ангилалд:
I байрын шагналыг 8в анги Э.Баясгалан – мэргэжлийн багш С.Есөнзаяа,
II байрыг 8в анги Ү.Анар – мэргэжлийн багш Ц.Мөнхдэлгэр,
III байрыг 8в анги Д.Бөртэ-Үжин – мэргэжлийн багш С.Есөнзаяа,
ДБЭТеатрын нэрэмжит шагналыг 8в анги Г.Тэгшбаяр нар тус тус эзэлж өндөр амжилт үзүүллээ.
Уралдаанд амжилттай оролцсон суралцагсдад болон тэднийгээ сайн бэлтгэж оруулсан мэргэжлийн багш нартаа баяр хүргэж, монголын бүжгийн шилдэг уран бүтээлчдийг бэлтгэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
2023-04-19
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.