Мэдээ мэдээлэл

Монгол улсын Консерваторийн 85 жилийн ойн хүрээнд доктор (Ph.D),Хүндэт профессор М.Озила багшийн орчуулгаар бүтээгдсэн И.В.Способины “Хөгжмийн хэлбэрийн онолын үндэс” номын нээлт 2023.04.28 өдөр Монгол улсын Консерваторийн Номын өргөөнд болж өндөрлөлөө.

“Хөгжмийн хэлбэрийн онолын үндэс”номын нээлт
Монгол улсын Консерваторийн 85 жилийн ойн хүрээнд доктор (Ph.D),Хүндэт профессор М.Озила багшийн орчуулгаар бүтээгдсэн
И.В.Способины “Хөгжмийн хэлбэрийн онолын үндэс”номын нээлт 2023.04.28 өдөр Монгол улсын Консерваторийн Номын өргөөнд болж өндөрлөлөө.
Баярын арга хэмжээг нээж номын орчуулагч доктор (Ph.D),Хүндэт профессор багш М.Озила номын тухай товч танилцууллаа.
Энэхүү номын ач холбогдол нь багш,суралцагсад хэлбэр зүйн онолын тухай сурах бичигтэй болж сургалтын чанар дээшлэх,шаардлага хангасан хөгжмийн бүтээлүүд олноор төрөх,үндэсний их дээд сургуулийн багш нар “Хөгжмийн шинжлэл”хэмээх онолын хичээлийг заах боломжтой болж байгаагаар онцлог болсон юм.
Номын баярт
Монгол улсын Консерваторийн захирал,доктор (Ph.D),дэд профессор Ц.Шаравцэрэн
Уран сайхны удирдагч,зөвлөх профессор,МУУГЗ Ц.Пүрэвхүү
Номыг хянан тохиолдуулсан хөгжим судлаач,доктор (Ph.D) Б.Батжаргал
Хөгжмийн ухааны тэнхимийн эрхлэгч,Хүндэт профессор Ч.Энхбат
Хөгжим судлаач,МУУГЗ А.Цэдэн-Иш
“Соён гэгээрүүлэгч”телевизийн ерөнхий захирал Ш.Хишигсүрэн нар баярын сэтгэгдлээ хуваалцаж МУК ХУДС-н Дуулаачийн оюутан Т.Долгормаа,концертмейстр багш МУГЖ Б.Солонго нар П.И.Чайковскийн “Үзэсгэлэнт бүсгүй бүү дуулаач”романсыг эгшиглүүлсэн юм.
Эрхэм багш таны цаашдын их бүтээл туурвилд болон амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Монгол улсын Консерваторийн захиргаа
Уран бүтээл маркетингийн алба
2023-04-28
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.