Мэдээ мэдээлэл

“Номадик балет” ОУ-ын балетын мэргэжлийн болон сонирхогчдын дунд зохион байгуулагддаг VII уралдаан 2023 оны 05 сарын 01, 02-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Уралдаанд ОХУ, Япон, Хятад улсуудаас гадна Улаанбаатар хот, Орхон, Дархан, Дорнод, Сэлэнгэ аймгуудаас нийт 500 гаруй хүүхэд залуус оролцжээ.

“Номадик балет” ОУ-ын балетын мэргэжлийн болон сонирхогчдын дунд зохион байгуулагддаг VII уралдаан 2023 оны 05 сарын 01, 02-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.
Уралдаанд ОХУ, Япон, Хятад улсуудаас гадна Улаанбаатар хот, Орхон, Дархан, Дорнод, Сэлэнгэ аймгуудаас нийт 500 гаруй хүүхэд залуус оролцжээ. Тус уралдаанд МУК-ийн БЦМС-ийн оюутан сурагчдаас:
Сонгодог бүжгийн төрөлд 12-15 насны ангилалд: 10б анги Энхжин-алтан медаль, Б.Дөлгөөн мөнгөн медель, Буянтогтох тусгай байр, 6д ангийн Эрхэм тусгай байр,
Сонгодог бүжгийн 13-16 насны ангилалд: 11г Э.Хүслэн, Г.Мишээл- мөнгөн медаль, Цолмон, С.Нямбаяр нар хүрэл медаль, Эс.Эгшиглэн, Болорчулуун нар тусгай шагнал хүртсэн.
Модерн бүжгийн гоцлол төрөлд: 8в ангийн сурагч Ү.Анар алтан медаль, 10д анги Маралмаа мөнгөн медаль, Амина хүрэл медаль,
Сонирхогчдын модерн бүжгийн ангилалд 8в Мэргэнчулуу алтан медаль,
Сонгодог бүжгийн сонирхогчдын ахисан түвшинд 8в анги Ү.Анар, Э.Баясгалан, Д.Бүртэ-Үжин нар алтан медаль, 10г ангийн Нинжин, Өүлэндарь, Маралмаа нар хүрэл медаль тус тус хүртсэн амжилт үзүүлсэн сурагчиддаа халуун баяр хүргэе.
Сурагчдаа уралдаанд амжилттай бэлтгэсэн Г.Цолмон, С.Есөнзаяа, Ц.Мөнхдэлгэр, Х.Мөнгөнхөлөг, А.Хосбаяр багш нартаа баяр хүргэж уран бүтээлийн их амжилт хүсье.
Монгол Улсын Консерваторийн захиргаа
2023-05-05
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.