“Монголын шинэ үеийн дуу хөгжмийг үндэслэгч М.ДУГАРЖАВ СУДЛАЛ-130 ЖИЛ” Эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.
УЛСЫН АЛДАРТ ГАВЬЯАТ ДУУЧИН МАГСАРЫН ХУРЦ БААТАР
ДУГАРЖАВЫН НЭРЭМЖИТ УРТЫН ДУУЧДЫН
УЛСЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2023.03.03
ЮНЕСКО-с Монгол Үндэсний урт дууг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн шилдэг дээжист зарлан тунхагласныг үндэслэн Монгол Улсын “Хурц баатар” цолт, Гадаад явдлын яамны сайд, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Монголын орчин цагийн хөгжмийн урлагийг үндэслэгч, хөгжмийн зохиолч, Алдарт гавьяат дуучин М.Дугаржавын мэндэлсний 130 жилийн ойн хүрээнд түүний зохиосон урт болон богино дууны бүтээлийн уралдааныг зохион байгуулж байна.
НЭГ. УРАЛДААНЫ ЗОРИЛГО
Монгол оюуны давтагдашгүй өв Монгол Үндэсний уртын дууны соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлан сурталчлах, өвлүүлэн уламжлуулах, Уртын дуучдын авьяас билгийг хөхиүлэн дэмжихэд уралдааны зорилго оршино.
ХОЁР. УРАЛДААН ЯВУУЛАХ ЖУРАМ
2.1 Уралдаан 2023 оны 05-р сарын 01-ээс 2023 оны 05 сарын 26-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
- Оролцогчдын мэдүүлгийг хавсралтаар / Хүснэгт 1/
- Мэдүүлэг болон нэгдүгээр шатны шалгаруулалтыг бичлэгээр 2023 оны 04 дүгээр сарын 24-өөс 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл uraldaan2023@gmail.com хаягаар хүлээн авна.
- Хугацаа хэтэрсэн материалыг хүлээн авахгүй болно.
Тавигдах шаардлага:
- Заагдсан бүтээлийг гар утас, видео дүрс ашиглан бичлэг хийж болох бөгөөд тасралтгүйгээр бичсэн байна. /монтаж, эвлүүлээгүй байна/
- Видео нь дуу, дүрсний 1080х1920 px шаардлагыг хангасан байх ба MP4, MPEG4, AVI, WMV, MOV форматын өргөтгөлтэй байна.
- Уралдааныг урлаг, соёлын нэрт зүтгэлтнүүдээс бүрдсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс шүүнэ.
2.2 Уралдааны шалгаруулалт
- I шат 2023 оны 5 дугаар сарын 5-8 ны өдрүүдэд /цахимаар/
- II шат 2023 оны 5 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсын Консерваторид зохион байгуулна. / үндэсний цөөхүүл хөгжимтэй/
- Уралдааны “Гала” тоглолт 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болно.
2.3 Нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт
2.4 II шатанд тэнцсэн оролцогчид 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт техникийн зөвлөгөөнд ирж, сугалаа сугална.
2.5 Уралдаанд мэргэжил, алдар цол, нас хүйс харгалзахгүй 16-с дээш насныхан оролцоно.
Уралдааны 1-р шатанд: М.Дугаржавын дараах бүтээлүүдээс дуулна.
- Т.Нацагдоржийн шүлэг “Идэр жинчин” урт дуу /заавал дуулах/
- Н.Наваан- Юндэнгийн шүлэг “Үхэрчин хүү”
- Н.Наваан- Юндэнгийн шүлэг “Баян монгол”
- М.Дугаржавын үг, ая “Таван эрдэнэ”
Уралдааны 2-р шатанд: М.Дугаржавын дараах бүтээлүүдээс дуулна.
- Б.Доржсүрэнгийн шүлэг “Жавхлант сүрэг” урт дуу /заавал дуулах/
- Н.Наваан- Юндэнгийн шүлэг “Үхэрчин хүү”
- Н.Наваан- Юндэнгийн шүлэг “Баян монгол”
- М.Дугаржавын үг, ая “Таван эрдэнэ”
Жич: Нэгдүгээр шатанд сонгосон дуугаа дараагийн шатанд давтан дуулахгүй.
ГУРАВ. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
- Уралдаан сугалааны дугаарын дарааллаар явагдана.
- Дуучид хамсраа хөгжимчдөө өөрсдөө хариуцаж болно.
ДӨРӨВ. УРАЛДААНЫ ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
Гран при шагнал – Өргөмжлөл /5.000.000/төгрөг
1-р байр-1. Өргөмжлөл /3.000.000/төгрөг
2-р байр-1. Өргөмжлөл /2.500.000/төгрөг
3-р байр-1. Өргөмжлөл /2.000.000/төгрөг
Тусгай байр-1 Өргөмжлөл /1.000.000/төгрөг
Нэрэмжит шагнал-1 Өргөмжлөл /1.000.000/төгрөг
Ерөнхий зохион байгуулагч: М.Дугаржав сан
Хамтран зохион байгуулагч: Монгол Улсын Консерватори
Сүхбаатар аймгийн ИТХ, ЗДТГ
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ, ЗДТГ
Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл
Зохион байгуулах хорооны хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 7-р хороо, Бээжингийн
гудамж – 25, Монгол Улсын Консерватори
Утасны дугаар: 88000099, 88031381, 99041365
Хавсралт-1
№ | Зураг /3*4/ | Овог нэр | Нас | Хүйс | Оролцогчийн харьяалал, эрхэлж буй ажил | 1-р шатанд дуулах Бүтээлийн нэрс | 2-р шатанд дуулах Бүтээлийн нэрс | Өөрийн утасны дугаар /холбоо барих хүний дугаар/ | Мэйл, фэйсбүүк хаяг |
1 | |||||||||
2 | |||||||||
3 | |||||||||
4 |
Уралдааны зохион байгуулах хороо