“ЖАЗЗ ХӨГЖИМ БА ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛЫН ХӨГЖМИЙН УРЛАГ ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсын Консерваторийн номын өргөөнд зохион байгуулагдлаа.
“ЖАЗЗ ХӨГЖИМ БА ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛЫН ХӨГЖМИЙН УРЛАГ ”
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсын Консерваторийн номын өргөөнд зохион байгуулагдлаа.
Олон улсын ижил төст сургууль, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багш оюутны хамтын ажиллагааг өргөжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах, академик хөгжмийн салбар дахь жазз урсгалын бүтээлийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх, мэргэжлийн сургалтын арга барилыг шинэчлэх, бүтээлч туршлага солилцох нөхцлийг бий болгох зорилгоор Монгол Улсад анх удаа Монгол Улсын Консерваторийн ЭШИА, Хөгжмийн ухааны тэнхим хамтран зохион байгуулсан юм.
Сэдвийн хамрах хүрээ:
Жазз хөгжмийн хэв маяг, урсгал, жазз уран бүтээлчдийн хөгжимдөх, дуулах ур зүй, жазз хөгжмийн элементүүд, хөгжмийн зэмсэг, жаззын биг бендүүд, бендүүд зэрэг болно.
2023 онд Монгол Улсын Консерваторийн жазз хөгжим бакалаврын сургалтын хөтөлбөрөөр анх удаа бакалаврын зэрэг олгож дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргаж буйгаараа энэхүү хурлын бас нэг ач холбогдол оршиж байгаа юм.
Энэ удаагийн хуралд:
Монгол Улс, АНУ, БНХАУ, ХБНГУ, Израйл зэрэг улс орны эрдэмтэн судлаач, багш оюутнууд судалгааны үр дүнгээ танилцуулсан, Монголд төдийгүй олон улсад жазз хөгжим, монгол хөгжмийн урлагийг сурталчилан танилцуулсан томоохон үр дүнтэй хурал боллоо.
2023-05-22