Д.ДАРЬЗАВЫН 90 НАСНЫ ОЙД ЗОРИУЛСАН “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ НАЙРАЛ БОЛОН ЦӨӨХҮҮЛ ХӨГЖИМ, ТӨРӨЛЖСӨН ЧУУЛГЫН УЛАМЖЛАЛ БА ШИНЭЧЛЭЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ТА БҮХНИЙГ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
Д.ДАРЬЗАВЫН 90 НАСНЫ ОЙД ЗОРИУЛСАН “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ НАЙРАЛ БОЛОН ЦӨӨХҮҮЛ ХӨГЖИМ,
ТӨРӨЛЖСӨН ЧУУЛГЫН УЛАМЖЛАЛ БА ШИНЭЧЛЭЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
Монгол Улсын Консерваторийн ахмад багш, үндэсний хөгжмийн найрал, цөөхүүл хөгжим болон төрөлжсөн чуулгын сургалтыг үндэслэгч Д.Дарьзавын мэндэлсний 90 жилийн ойд зориулж Монгол улсын Консерваторийн Хөгжмийн Ухаан Дуулаачийн Сургуулийн Хөгжмийн Ухааны Тэнхимээс зохион байгуулж, “Ахмад багш Д.Дарьзав сан”-гийн дэмжлэгтэйгээр “Монгол үндэсний хөгжмийн найрал, төрөлжсөн чуулга, хамтлаг, цөөхүүл хөгжмийн уламжлал ба шинэчлэл” сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
НЭГ: ҮНДСЭН ЗОРИЛГО
- Монгол Улсын Консерваторийн ахмад багш Д.Дарьзавын үндэсний хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулах
- Үндэсний хөгжмийн найрал болон хамтлаг, цөөхүүл хөгжим, төрөлжсөн чуулгын үүсэл хөгжил, Монгол улсад болон олон улсад үзүүлсэн үр нөлөө, ач холбогдол
- Монголын үндэсний найрал болон цөөхүүл хөгжим, төрөлжсөн чуулгын урын сан, болон хөгжимдөх урлагийн урьд ба одоо цагийн байдалд дүн шинжилгээ хийх нь.
- Цаашдын хөгжил, шинэчлэлийн чиг хандлагыг тодорхойлох
ХОЁР: ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
- Хурал зохион байгуулах хугацаа: 2023 оны 10 -р сарын 02-нд 14:00 цаг
- Хурал зохион байгуулах газар: Монгол улсын консерваторийн Хичээлийн II байр Б зааланд
ГУРАВ: ХУРАЛД ХЭЛЭЛЦЭХ СЭДВИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ:
-
-
- Мэргэжлийн сургалтын үүсэл, хөгжил
- Д.Дарьзавын амьдрал, уран бүтээл
- Үндэсний хөгжмийн урлагийн түүхэнд Д.Дарьзавын оруулсан хувь нэмэр
- МУК-ийн Хөгжмийн ухаан, онол тэнхимд Д.Дарьзавын оруулсан хувь нэмэр
- Монгол улсын консерваторийн Үндэсний хөгжмийн найрал уламжлал, шинэчлэл
- Үндэсний хөгжмийн хамтлаг цөөхүүл, төрөлжсөн чуулга хичээлийн уламжлал, шинэчлэл
-
ДӨРӨВ: ИЛТГЭЛ ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Илтгэлийг Times new roman-12 өндөрлөгтэй Regular хэлбэрээр бичих
- Мөр хоорондын зай 1.5 байна
- Түлхүүр үг: илтгэлд гурваас доошгүй үг хэрэглэнэ.
- Илтгэл нь А4 цаасны 5-8 нүүр байх /хавсралт тусдаа/
- Илтгэлийг Pover Point программ дээр бэлдэх
- Илтгэлийг 10-15 минутад багтаан илтгэх
ТАВ: ИЛТГЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
- 2023 оны 09 сарын 15-ний өдрийн 17:00 цаг хүртэл enkhbathbk@gmail.com хаягаар хүлээн авна.
- Холбогдох утас: 99345567, 99073012
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
- Монгол Улсын Консерватори
- “Д.Дарьзав сан”, гэр бүл.