Мэдээ мэдээлэл

Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөгжмийн хүрээлэнгийн захирал Ким Жүн Хиун 2023.08.21 өдөр Монгол Улсын Консерваторид дахин албан ёсны айлчлал хийлээ. Солонгос улсын Хөгжмийн хүрээлэн нь үндэсний болон сонгодог хөгжим, эрдэм шинжилгээ, найрал болон дан хөгжмийн бүтээлийн тоглолт зохион байгуулах зэрэг олон талт урлагийн арга хэмжээг хариуцан ажилладаг байгууллага юм.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөгжмийн хүрээлэнгийн захирал Ким Жүн Хиун 2023.08.21 өдөр Монгол Улсын Консерваторид дахин албан ёсны айлчлал хийлээ.
Солонгос улсын Хөгжмийн хүрээлэн нь үндэсний болон сонгодог хөгжим, эрдэм шинжилгээ, найрал болон дан хөгжмийн бүтээлийн тоглолт зохион байгуулах зэрэг олон талт урлагийн арга хэмжээг хариуцан ажилладаг байгууллага юм.
Энэ удаад Монгол болон Солонгос улсын Соёлын яамдуудын хооронд хийгдсэн хамтын ажиллагааны гэрээнд заагдсаны дагуу хамтарсан төсөл хэрэгжүүлэх санамж бичигт Монгол улсын Консерваторийн захирал доктор, дэд профессор Ц.Шаравцэрэн, Солонгос Улсын Хөгжмийн хүрээлэнгийн захирал Ким Жүн Хиун нар гарын үсэг зурлаа.
Энэхүү уулзалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн МУК-ийн Уран сайхны удирдагч,МУУГЗ,профессор Ц.Пүрэвхүү, Монгол Улсын Соёлын элч Б.Өлзийбуян, ЦЕГ-ын Сүлд чуулгын соёл урлагийн менежер Г.Балжинням нартаа гүн талархал илэрхийлье.
Монгол улсын Консерваторийн захиргаа
2023-08-21
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.