ODGEREL’S Solo Recital тоглолтод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья
ODGEREL’S Solo Recital тоглолт 2 хэсгээс бүрдэж байгаа ба тоглолтын эхний хэсэгт Латин Америк, Аргентин хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс Монголд анх удаа тоглогдох бол удаах хэсэгт Монголын нэрт хөгжмийн зохиолчдын, тэр дундаа сүүлийн үеийн мэргэжлийн хөгжмийн зохиолчдын тоглогдож байгаагүй зохиол бүтээлүүд эгшиглэгдэхээрээ онцлог юм.
Тоглолтод Аргентины хөгжмийн нэрт зохиолч, танго хөгжмийн эцэг гэгддэг Астор Пиаццоллагийн (Astor Piazzolla) төгөлдөр хуурт зориулсан 3 цуврал прелюдиг Монголд анх удаа сонордуулахаас гадна мөн орны алдарт хөгжмийн зохиолч Албэрто Жинастэра-ийн (Alberto Ginastera) “Аргентин бүжгүүд” (Danza Argentina) хэмээх цуврал бүтээлүүдийг эхний хэсэгт толилуулах юм.
Удаах хэсэгт Монголын нэрт хөгжмийн зохиолчид болох Сэмбийн Гончигсумлаа, Зундуйн Хангал, Бямбасүрэнгийн Шарав, Шатарын Өлзийбаяр, Хишигтогтохын Алтангэрэл нарын олонд танигдсан зохиолууд болон, тоглогдож байгаагүй шинэ зохиол бүтээлүүдээс нь түүвэрлэн үзэгч түмэндээ хүргэхэд бэлэн болоод байна.
Тоглолтыг хөгжим судлаач Доктор, профессор Бадамжавын Батжаргал тайлбарлан хүргэнэ.
SOLO RECITAL буюу гоцлол тоглолт нь хөгжимчин тоглолтын эхлэл, өрнөл, төгсгөл бүгдийг дангаар буюу ганцаар авч явах, үзүүлэхдээ ур чадвар, мэдрэмж бүхнээ хөгжмийн зохиолчдын үзэл санаа, хүргэхийг хүссэн бодол сэтгэлгээг дамжуулахыг эрмэлздэгтээ оршдог тоглолтын хэлбэр юм. Анх Унгарын хөгжмийн зохиолч гарамгай виртуоз хөгжимчин Франц Лист энэхүү гоцлол төгөлдөр хуурын хэв маягийг бий болгосон гэдэг.
Тасалбарыг доорх холбоосоор орж авна уу. https://ticket.mn/event/date/5937
2023-09-20