Мэдээ мэдээлэл

ТАЛАРХАЛ. Монгол улсын Консерваторийн Флейта хөгжмийн 2003 оны төгсөгч, хөгжимчин Г.Энхчимэг ХБНГУ-ын Мюнхен хотоос өөрийн төрөлх сургууль Монгол улсын Консерваторийн Номын санд сургалтын үйл ажиллагаанд ашиглагдах 66 ширхэг ном, нот СD, DVD, Цохивор хөгжмийн чуулгын сургалтанд хэрэглэгдэх 15 ширхэг шинэ эвхэгддэг нотны тавиурыг илгээсэн байна.

ТАЛАРХАЛ
Монгол улсын Консерваторийн Флейта хөгжмийн 2003 оны төгсөгч, хөгжимчин Г.Энхчимэг ХБНГУ-ын Мюнхен хотоос өөрийн төрөлх сургууль Монгол улсын Консерваторийн Номын санд сургалтын үйл ажиллагаанд ашиглагдах 66 ширхэг ном, нот СD, DVD, Цохивор хөгжмийн чуулгын сургалтанд хэрэглэгдэх 15 ширхэг шинэ эвхэгддэг нотны тавиурыг илгээсэн байна.
Тус хөгжмийн зохиол бүтээлүүд нь манай сургуулийн сургалтанд тохирсон нэн шаардлагатай хөгжмийн зохиолууд бөгөөд дэлхийн томоохон хэвлэлийн газруудаас хэвлэн гаргасан бүтээлүүд байна.
Төгсөгч Г.Энхчимэг танд сургуулийн нийт эрдэмтэн багш, оюутан, сурагчдын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Монгол улсын Консерваторийн захиргаа
2023-09-26
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.