МУАЖ А.Энхтайваны нэрэмжит мэргэжлийн дуучдын олон улсын анхдугаар уралдааны хүрээнд болох “А.ЭНХТАЙВАН-МЭРГЭЖЛИЙН ДУУЧДЫН ДУУЛАХ УРЛАГ” Эрдэм шинжилгээний хуралд та бүхнийг оролцохыг урьж байна.
“А.ЭНХТАЙВАН-MЭРГЭЖЛИЙН ДУУЧДЫН ДУУЛАХ УРЛАГ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ХӨТӨЛБӨР
Хуралдааны дарга: Монгол Улсын Консерваторийн ЭШИА дарга, доктор (Ph.D), дэд профессор М.Ундраа
Хурлын нээлтийн үг: Монгол Улсын Консерваторийн захирал, доктор (PhD), дэд профессор Ц.Шаравцэрэн
Зохион байгуулах хорооны гишүүдийн үг:
- МУАЖ, дуурийн дуучин, хөгжмийн зохиолч А.Энхтайван.
- Монголын хөгжмийн зохиолчдын хорооны дарга: Г.Төвшинтөр,
- Буриад Улсын ардын жүжигчин, дуурийн дуучин Дамба Занданов
- ӨМӨЗОрны Хөх хотын Багшийн Их Сургуулийн дуулаачийн тэнхмийн эрхлэгч, доктор (PhD), дэд профессор Хун Мей,
- МУИС зөвлөх профессор, ШУГЗ, доктор (Sc.D) Байгальсайхан
- Дурсгалын зураг
- Үндсэн илтгэл
МУАЖ, дуурийн дуучин, А.Энхтайваны “ХУРМАСТЫН ДАГИНА” бүжгийн жүжгийн шүүмж
Л.Эрдэнэчимэг ЭШИА зөвлөх профессор, доктор (Sc.D), МУУГЗ, профессор
- Илтгэлүүд
– “Монгол дахь мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдааны товч тойм”
Х.Үнэнхүү / МУК, ХУДС, Дуулаачийн тэнхмийн эрхлэгч МУГЖ, дэд профессор/
– “Дуурийн дуулаач мэргэжлээр суралцагсдын цогц чадамжийг хөгжүүлэх асуудалд”
Тэргэл /ӨМӨЗО-ны Багшийн Их Сургуулийн дуулаачийн тэнхимийн багш , МУБИС докторант/
– “МУАЖ, дуурийн дуучин А.Энхтайваны дуулах урчадварын тухайд”
Б.Жавзандулам /Дуулаачийн тэнхмийн багш МУАЖ, дэд профессор/
– “Мэргэжлийн дуучдын хоолойн эрүүл ахуйн судалгаа (ДБЭТ-ын дуучдын жишээн дээр)”
Б.Уранчимэг /ДБЭТ дуучин /
– “Хятадын уламжлалт ардын дууг дуулах арга барилд Бел Канто дуулах арга нэвтэрсэн нь”
Bao Wen Ni /ӨМӨЗО, Хөх хотын дунд сургуулийн дуу хөгжмийн багш, МУБИС докторант /
– “А.Энхтайваны Монголын дуурийн урлагт оруулсан хувь нэмэр”
С.Сарнай ДБЭТ урын сангийн эрхлэгч, МУК, ХУДС магистрант
- Хурлын хаалтын үг: Монгол Улсын Консерваторийн Уран сайхны удирдагч, МУУГЗ, профессор Ц.Пүрэвхүү