Мэдээ мэдээлэл

Шинэ номын мэдээ: Соёл урлагийнхан

Соёл урлагийнхан:-УБ.:Адмон ХГ., 2017.-156 х.   Энэхүү номонд: Ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон шилдэг дүр, бүтээл туурвилаараа “Алтан үеийнхэн” хэмээн өргөмжлөгдөн, орчин цагийн урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн олон зуун уран бүтээлчид өөрсдийн авьяас билэг, нөр их хөдөлмөр, бүтээлч чадвар, уран бүтээлийн замналаараа мөнхрөн үлдсэн билээ. Энэ номонд Монголын төр засгаас эрхэм алдар цол хүртсэн Хөдөлмөрийн баатар-10 хүн, Ардын жүжигчин-30, Ардын зураач-10, Соёлын гавьяат болон Урлагийн гавьяат зүтгэлтэн-16, Улсын гавьяат жүжигчин-10 хүн, Төрийн шагналт-47 хүний намтар орсныг мэргэжлээр нь ангилвал театрын жүжигчин, дуучин, хөгжимчин, найруулагч, бүжиг дэглээч-33 хүн, яруу найрагч-20, уран зураач, барималч, уран сийлбэрч-18, циркийн жүжигчин-8 хүн, уран сайхны киноны найруулагч, зураглаач-6 хүн, сонгодог дуурийн дуучин-4 хүн, хөгжмийн зохиолч-10 хүний товч намтар, бүтээл туурвилын дээжээс эмхэтгэн оруулсан болно.

2021-06-15
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.