Мэдээ мэдээлэл

Шинэ номын мэдээ: Жанцанноров Н. Алсын газрын зэрэглээ

Жанцанноров Н. Алсын газрын зэрэглээ: Дууны түүвэр -УБ.:Адмон ХГ.,2018.-108 хууд.   Энэхүү дууны түүвэрт: Үндэсний уламжлалт дууг мэргэжлийн дуулаачдад дуулах зориулалттайгаар найруулсан бүтээлийн анхдагч нь энэ биш. Харин үндэсний уламжлалт дууны аялгуунд огт өөрчлөлт оруулалгүйгээр төгөлдөр хуураар дагалдах анхан шатны гэмээр найруулгаас нэг шат ахиулж хөгжмийн хэлбэр бүрдэлийг романс, ариозо зэрэг төрлүүдэд дөхүүлэхийг хичээсэн найруулга юм. Мэдээж дараагийн шатны найруулга нь үндэсний уламжлалт дууны аянаас сэдэвлэн дуучин, төгөлдөр хуурчаас ихээхэн чадвар шаардсан /Виртуоз/ найруулга хийх шаардлага аяндаа гарах болно. Энэ цоморлигт орсон бүтээлүүдийг хөгжмийн сургуулийн багш, оюутнууд дуулах хөгжимдөх гарын авлага болох болно.

 

2021-06-15
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.