Мэдээ мэдээлэл

Шинэ номын мэдээ: Соронзонболд С.  Төгөлдөр хуурын цомирлог

Соронзонболд С.  Төгөлдөр хуурын цомирлог-УБ: Об капитал Пресс ХГ.,2015.-56 х.  Энэхүү цомирлигийг төгөлдөр хуур хөгжимд хичээнгүйлэн суралцагч хөгжмийн сургуулийн бага ангийн хүүхдүүдэд зориулан бүтээжээ. Тус цомирлогт хүүхэд багачуудын сонсох, дуулах дуртай хөгжмийн бүтээлүүдийг туурвидаг хөгжмийн зохиолч Г.Бирваа, Ж.Шараа,Б.Цогоо,Д.Баттөмөр, С.Батболд нарын шилдэг дуу аялгуунаас түүвэрлэн оруулсан нь хүүхэд бүхний ая эгшгийг нь мэддэг, сонсоход ойр, ой ухаанд үлдэцтэй болгоход дөхөм болно. Хөгжмийн зохиолын энгийн бөгөөд тодорхой хэлбэр, олон төрлийн хэм хэмжээ, ая эгшгийн зохицолдоо, тод сонсголонт сэтгэлд нийцтэй аялгуу нь бага ангийн сурагчдын мэдлэг чадварт тохирч, тэдний оюун сэтгэлгээний хөгжил, сурч бүтээх идэвхтэй үйл ажиллагаанд нөлөөлөх юм.

2021-06-15
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.