Номын сангийн мэдээ: Хөгжим, Урлаг Судлалын чиглэлийн ном, ноотыг хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Консерватори нь Засгийн газрын 2018 оны 241 дүгээр тогтоолоор баталсан “Сонгодог урлаг-III” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл Урлагийн газраар дамжуулан Улаанбаатар хотын төв болон салбар номын сангуудад тус сургуулийн хэвлүүлэн гаргасан ном болон хөгжим урлагийн чиглэлээр 13 төрлийн 100 гаруй номыг хандивлалаа. Дараах номуудыг Соёл Урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн тэргүүтэй албаны хүмүүст хүлээлгэн өглөө.
1. Хөгжим бүжгийн Коллеж 70 жил
2. Уран сайхны сургуулиас Консерватори хүртэлх 80 жилийн намтар түүхийн ойллого оршвой
3. Ч.Наранхүү Монгол хөгжмийн түүх
4. Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан түүвэр зохиолууд
5. Б.Мөнхболд Эхийн сэтгэл Хүүгийн захидал Моно дуурь
6. Ятга хөгжмийн уламжлал-Шинэчлэл- шинэчлэл: Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн эмхтгэл
7. С.Гончигсумлаа Избранный произведений: Для фортепиано
8. С.Гончигсумлаа Пятнадцатьмонгольских народных песен
9. Л.Мөрдорж Весенние птицы, Иноходец, Волны Моря
10. Music Connections Grade 2
11. Music Connections Grade 3
12. Music Connections Grade 4
13. Music Connections Grade 5
Нийслэлийн Соёл Урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн тэргүүтэй албаны хүмүүс “Сонгодог урлаг-III” үндэсний хөтөлбөрийг дэмжин оролцсонд талархал илэрхийж, талархал болон номын дээжийг Консерваторийн удирдлагуудад гардуулав.
2021-06-15