Мэдээ мэдээлэл

НОМ БЭЛЭГЛЭЛЭЭ: Хийл хөгжмийн багш СТА , БТА  Ж.Энх

Монгол Улсын Консерваторийн Сонгодог Хөгжмийн Мэргэжлийн  Сургуулийн Хийл хөгжмийн багш СТА , БТА  Ж.Энх  багш өөрийн хэвлүүлэн гаргасан ХИЙЛ ХӨГЖМИЙН АДАЛ ЯВДАЛ номоо номын санд бэлэглэлээ. Эрхэм хүндэт багшдаа нийт оюутан суралцагчдынхаа өмнөөс талархал илэрхийлж эрдэм судлалын ажил, Сурган хүмүүжүүлэх үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Номын цагаан буян бүхнийг ивээх болтугай.

Энх.Ж Хийл хөгжмийн адал явдал: Нэгдүгээр дэвтэр/Орч.Д.Мөнхбаяр-УБ.; ХГазар байхгүй ,2021.-81х.(Их Монголын үрс бага насны хүүхдийн хөгжмийн судалгааны төв)   Энэхүү номд СедрикСеллерийн хийлийн ертөнцөд аялсан нь, Хийл хөгжмийн бүтэц, Хөгжмийн цагаан толгой, Сул утасны дасгалууд, Хийлийн утас, Хийлээ зөв барих, Смычок /нум/ бүтэц, Баруун гарын тавил, Хагас нот, Дөрөвт ноотны дасгал,  Наймт ноотны дасгал, Цэгтэй хагас ноотны  дасгал, Марафон, Шагналын баяр, Аккорд, Усан доорх адал явдал, Зул сарын баяр, Тарвасны вальс гэх мэт аялгуу ноотоороо багтсан байна. 

 

 

2021-06-15
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.