УДБЭТ-аас санаачлан 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулж буй “MONGOLIAN GRAND PRIX II” балетын тэмцээний шилдгүүд тодорч шагналаа гардан авлаа. Тэмцээнд 6-19 насны 300 гаруй бүжигчид 2 төрөл, 4-н насны ангилалд амжилттай оролцсон юм.
УДБЭТ-аас санаачлан 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулж буй “MONGOLIAN GRAND PRIX II” балетын тэмцээний шилдгүүд тодорч шагналаа гардан авлаа.
Тэмцээнд 6-19 насны 300 гаруй бүжигчид 2 төрөл, 4-н насны ангилалд амжилттай оролцсон юм.
“MONGOLIAN GRAND PRIX II” балетын тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд
Ерөнхий шүүгч УДБЭТ-ын Ерөнхий балетмейстер МУСТА Д.Дашлхагва
Шүүгч МУГЖ Б.Туул, МУК-ийн Сонгодог бүжгийн багш МУГЖ Х.Мөнгөнхөлөг, АНУ-ын Стерлинг академийн захирал Т.Туяа, Япон улсын “NS” балетын академийн захирал Мако Накасаки, УДБЭТ-ын Гоцлол бүжигчин МУГЖ О.Анужин, МУСТА Б.Жаргал нар ажилласан байна.
Энэ уралдаанд Монгол Улсын Консерваторийн БЦМС-ийн сурагчид амжилттай оролцож,
Гоцлол төрөлд:
12-15 насны ангилалд: Д.Бөртэ-Үжин “Тэргүүн байр”
16-19 насны ангилалд:
Э.Хүслэн “Тэргүүн байр”
Э.Эгшиглэн “Хоёрдугаар байр”
Б.Болорчулуун “Гуравдугаар байр”
Багийн төрөлд:
12-15 насны ангилалд:
“Feeling” баг “Тэргүүн байр”
“Neapoli” баг “Хоёрдугаар байр”
16-19 насны ангилалд:
12-р ангийн сурагчид “Хоёрдугаар байр” шагнал тус тус хүртсэн амжилт гаргалаа.
Уралдаанд оролцож, амжилт гаргасан сурагчиддаа болон тэднийг бэлтгэсэн мэргэжлийн багш нартаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсье ээ.
2023-11-30