Тэмцээн

НОМ БЭЛЭГЛЭЛЭЭ: МУК-ийн захирал асан Х.Саранчимэг

Монгол Улсын Консерваторийн Захирал асан, МУИС-ийн багш, бүжиг судлаач, доктор Х.Саранчимэг өөрийн хэвлүүлэн гаргасан: МОНГОЛ БҮЖИГ СУДЛАЛЫН НОМЗҮЙН БҮРТГЭЛ  номоо номын сандаа бэлэглэлээ. Эрхэм хүндэт  тандаа  нийт багш, ажилчид оюутан суралцагчдынхаа өмнөөс талархал илэрхийлж Эрдэм судлалын ажил, Сурган хүмүүжүүлэх үйлсэд нь   өндрөөс өндөр амжилтыг хүсье. Номын цагаан буян эрхэм таныг үргэлж мөнхөд  ивээж байх болтугай.
Саранчимэг Х.  Монгол бүжиг судлалын номзүйн бүртгэл: Анхны хэвлэл:/Хян.Ж.Эрдэнэхорлоо.-УБ.;Удам соёл ХХК.,2019.-73х./ISBN:978-9919-22-032-7  Тус эмхтгэлд: Монгол улсын хэмжээнд монгол бүжгийн тухай дагнан бичсэн анхны өгүүллээс эхлэн 2019 оны эхний хагас жил хүртэлх хугацааг арав арван жилээр тоймлон ном, сурах бичиг, гарын авлага, өгүүлэл, нийтлэлээс гадна МУИС, МУ-ын СУИС-д хамгаалсан магистрын ажил, соёл урлагийн эрдмийн зөвлөлд хамгаалсан докторын зэрэг горилсон нэг сэдэвэт бүтээл, мөн олон улсад ялангуяа БНХАУ, ОХУ-д хэвлэгдсэн монгол бүжиг судлалын эрдэм шинжилгээний ажлыг тус тус бүртгэж, хамруулахыг зорилоо.
2021-06-15