Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин, Нэрт морин хуурч багш Гомбодоржийн Жамъяны нэрэмжит өсвөрийн мэргэжлийн морин хуурчдын олон улсын III уралдааны 2-р шатны шалгаруулалт 2023.12.04 өдөр Монгол улсын Консерваторийн концертын Б танхимд эхэллээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин, Нэрт морин хуурч багш Гомбодоржийн Жамъяны нэрэмжит өсвөрийн мэргэжлийн морин хуурчдын олон улсын
III уралдааны 2-р шатны шалгаруулалт 2023.12.04 өдөр
Монгол улсын Консерваторийн концертын Б танхимд эхэллээ.
Уралдааныг нээж
Ерөнхий зохион байгуулагч:
Монгол улсын Консерваторийн захирал, доктор, дэд профессор Ц.Шаравцэрэн
Монголын морин хуурын төвийн ерөнхийлөгч
Монгол улсын Консерваторийн Уран сайхны удирдагч, МУУГЗ, профессор Ц.Пүрэвхүү нар үг хэлсэн юм.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд:
Уралдааны ерөнхий шүүгч
Ц.Пүрэвхүү
Монголын морин хуурын төвийн ерөнхийлөгч, Монгол улсын Консерваторийн Уран сайхны удирдагч, МУУГЗ, профессор
Ч.Батсайхан
МУАЖ, СУИС-н Хүндэт профессор,
Монголын морин хуурын төвийн удирдах зөвлөлийн гишүүн
Ё.Батбаяр
МУГБ,МУК-н Хүндэт профессор
Монголын морин хуурын төвийн удирдах зөвлөлийн гишүүн
Хайрхан
БНХАУ Өвөр Монголын багшийн их сургуулийн хөгжмийн тэнхимийн дэд дарга
Б.Өсөхбаяр
МУБИС-н Багшийн сургуулийн морин хуурын багш
Нарийн бичиг
Н.Түвшинжаргал
СУИС-н морин хуурын багш, СТА, БТА ажиллаж байна.
Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар
Монгол улсын Консерватори
Хамтран зохион байгуулагчаар
“Жамъян” сан ажиллаж байна.
Уралдаанд гадаадын болон өөрийн орны 100 гаруй өсвөрийн морин хуурчид оролцсоноос 2-р шатанд шилдэг 24 хүүхэд авьяас билгээ сорин өрсөлдөж байна.
Уралдаанд оролцогчид болон бэлтгэсэн мэргэжлийн багш, концертмейстер нартаа амжилт хүсье.
Уралдааны зохион байгуулах хороо 2023.12.04
2023-12-04