“И.С.БАХ – XXI ЗУУНЫ ХӨГЖМИЙН ӨРГӨЛ- VI” УРАЛДААНЫ УДИРДАМЖ
ЗОРИЛГО Мэргэжлийн болон сонирхогч, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох, академик хөгжмийн салбар дахь барокко хөгжмийн бүтээлийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх, нарийвчлан танилцах, хөгжмийн мэргэжлийн сургалтын уламжлалт шилдэг тоглолтыг хөгжүүлэх, хадгалах, тоглоочийн бүтээлч үйл ажиллагааг дэмжих, гүйцэтгэлийн ур чадварыг дээшлүүлэх, авъяаслаг уран бүтээлчдийг тодруулах, олон улсад сурталчлан дэлгэрүүлэх, уялдаа холбоог сайжруулахад оршино.
|
УРАЛДААНЫ ХУГАЦАА, ХАМРАХ ХҮРЭЭ
– Тус уралдаанд сонирхогчдын болон мэргэжлийн сурагч оюутан доорхи ангилалд оролцох боломжтой. – Уралдааны нээлт: 2024 оны 03 сарын 25-ны 9:00 цагт УБ хот, МУ-ын Консерваторийн II байрны Концертын Б зааланд явагдана. – Уралдаан: 2024 оны 3 сарын 25, 26-нд 09:00 цагаас эхэлж сонирхогчид Концертын А зааланд, мэргэжлийн төрөл Б зааланд үргэлжлэнэ. – Уралдааны шагналтнуудын Гала тоглолт: 2024 оны 3 сарын 28-нд 17.30-цагт МУК-н Концертын Б зааланд болно. |
УРАЛДААНЫ ЖУРАМ
– Уралдаанд И.С.Бах олон хоолойн бүтээлийн /Зөвхөн эх хувилбараар нь тоглоно/ 2 зохиолоор оролцоно. – Уралдаанд оролцогчид удирдамжинд хавсаргасан хөтөлбөрийн дагуу оролцох ба өөрийн хөгжимдөх ур чадвар, сэттэлгээг бүрэн илэрхийлэх бүтээлүүдийг хөгжимдөнө. |
УРАЛДААНЫ ХУРААМЖ
– Уралдаанд оролцогчид бүрггэлийн 50.000 төгрөгийн хураамж төлнө. – Сонирхогчид БАТЛАМЖ авах бол +5000 төгрөгийн хураамж нэмж төлнө. – Хаан банк 5007043394 тоот данс, Эзэмшигчийн нэр: Д.Нарантунгалаг, Утга: Овог, Нэр, Ангилал, холбогдох утасны дугаараа заавал бичнэ. |
УРАЛДААНЫ АНГИЛАЛ: Мэргэжпийн ба Сонирхогчдын
/Е/-Ангилал 3-р АНГИ ХҮРТЭЛХ |
УРАЛДААНЫ ШҮҮГЧИД:
Тус уралдааны шүүгчид 3 хүний бүрэлдэхүүнтэй. Тэдгээр шүүгчид уралдаанд оролцогчдын хөгжимдөх бүтээлийг нотгой нь тулгалт хийнэ. /шүүгчийн хүсэлтийн дагуу/ |
УРАЛДААНЫ БЭЛТГЭЛ АЖИЛЛАГАА
Уралдаанд оролцогчдын мэдүүлэгийг 2024 оны 3 сарын 15-наар дуусгавар болгон авна. Оролцох мэдүүлэгээ үнэн зөв бөглөж УБ хот Монгол Улсын Консерваторын II байрны 18 тоот мөн narantungalagdp@yahoo.com цахим хаягаар зохион байгуулагчид техникийн зөвөлгөөний хурлаар оролцогчдын мэдүүлгийг үндэслэн оролцох дарааллыг тогтооно. |
УРАЛДААНЫ ШАГНАЛ:
Ангилал тус бүрт I байр: 1/Цом, диплом/, II байр: 1/Диплом/, III байр: 1/Диплом/ Шүүгчдийн саналаар нэмэлт Тусгай байр шагнал гарах боломжтой. Жич: Уралдааны үйл ажиллагааны мэдээллийг МУ-ын Консерваторийн цахим хуудсанд байрлуулна. Концертын зааланд урьдчилсан бэлтгэл сургуулилтыг УБМА-тай тохиролцон зохион байгуулна. |
МУК, Уран бүтээлийн маркетингийн алба СХМС-ИЙН МЭРГЭЖЛИЙН ТӨГӨЛДӨР ХУУРЫН ТЭНХИМ |