Бүжиг Циркийн мэргэжлийн сургуулийн сонгодог бүжгийн сурагчдын “Жизель” Романтик бүжгэн жүжиг /2 дугаар үзэгдэл/. 2024.03.16-нд 15:00 цагт Улаанбаатар театрт болно.
Бүжиг Циркийн мэргэжлийн сургуулийн сонгодог бүжгийн сурагчдын “Жизель” Романтик бүжгэн жүжиг /2 дугаар үзэгдэл/. 2024.03.16-нд 15:00 цагт Улаанбаатар театрт болно. Та бүхнийг урьж байна.
Дундад зууны Германд өрнөж буй үйл явдал
Чөлөөт сэтгэлгээтэй үзэсгэлэнт бүсгүй Жизель, Батильда гүнжтэй сүй тавьсаныг үл мэдэн царайлаг залуу болох Силезийн гүн Альбрехтэд дурлана. Жизельд дуралсан ойн манаач залуу Хиларион /Ганс/ өөрийн өрсөлдөгч болох гүн Альбрехтийн үнэн төрхийг илчилсэнээр үр дагавар нь эмгэнэлтэйгээр төгсөж үзэсгэлэнт бүсгүй Жизель галзуурч Альбрехтийн гар дээр үхэтхийн унана.
Түүнийг ойд оршуулсаны дараа Вилисийн Хатан хаан Мирта Жизелийн сүнсийг булшнаас нь дуудан босгож, хуримийнхаа өмнө нас барсан өс хонзонт сүнснүүд болох Вилисүүдтэй нэгтгэх болно. Өөрсөдийнхөө өшөөг авахын тулд орой бүр булшнаасаа босож замдаа тааралдсан хэнийг ч болов эцэс төгсгөлгүй бүжигт хүчлэн дуудаж, ядарч сульдан үхэх хүртэл нь бүжиглүүлдэг байв.
Өөрийн буруутайд гэмшсэн гүн Альбрехт Жизелийн булш нь дээр ирэх үед үзэсгэлэнт бүсгүй Жизель сүнсний төрхөөр түүнд харагдах ба өөрийн гэмийг хэлтэрүүлхийг гуйх бөгөөд хайр дурлал, үнэнч сэтгэл нь тасраагүй бүсгүй түүнийг уучилна. Гэсэн ч Альбрехт өршөөлгүй сүнснүүд болох Вилисүүдийн бай болж Хатан хаан Мирта түүнийг хүчээр бүжиглүүлэв. Хайрт залуугаа үхүүлхийг хүсээгүй Жизель өглөөний хонх дуугарч, үүр цайх хүртэл түүнтэй хамтран бүжиглэж хамгаалах болно.
Өршөөлгүй сүнснүүд болох Вилисүүд алга болхоос өөр аргагүй болж, хайр сэтгэл нь үхлийг даван туулсан Жизель Вилисүүдийн гэр бүлээс үүрд ангижирч, булшндаа эргэн ирж, түүний сүнс үүрдийн амар амгаланг олох болно.
БЦМС, Сонгодог бүжгийн тэнхим