Мэдээ мэдээлэл

Өрнө дахины хөгжим судлалын профессорын багаас зохион байгуулж байгаа “Хичээл заах арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Өрнө дахины хөгжим судлалын профессорын багаас

зохион байгуулж байгаа “Хичээл заах арга зүй” сэдэвт

 эрдэм шинжилгээний хурлын удирдамж 

Эрдэм шинжилгээний хурлын зорилго:

Сүүлийн үед манай сургуульд дотоод, гадаадын их, дээд сургууль төгссөн залуу багш нар олноор ажиллах болсон. Иймд багш нарын шилдэг заах аргыг түгээн дэлгэрүүлэх, багш нарын сурган хүмүүжүүлэх, заах арга барилын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, ахмад багш нарын хичээл заах арга барилаас  суралцах, Залуу багш нарыг дэмжих зорилгоор тус хурлыг зохион байгуулж байна.

Хамрах хүрээ:

Мэргэжлийн болон ерөнхий эрдмийн тэнхим, заах аргын нэгдлийн    багш нарын дунд явагдана.

Хугацаа:

            2024 оны 4 –р сарын 24-ний   өдрийн  10 цагт Консерваторийн номын санд (“А” байрны) болно. Илтгэлийг презентаци хэлбэрээр 4-р сарын  22-ний өдрийн 17 цаг хүртэл mucakhan.ozila@gmail.com хаягаар ирүүлнэ.

2024-03-28
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.