Мэдээ мэдээлэл

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ: МОНГОЛ УЛС ДАХЬ ЧАВХДАСТ ХӨГЖМИЙН СУРГАЛТ Эрдэм шинжилгээний хурал 2024 оны 3 сарын 25-ны өдөр Монгол Улсын Консерваторийн Номын санд амжилттай болж өндөрлөлөө.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ: МОНГОЛ УЛС ДАХЬ ЧАВХДАСТ ХӨГЖМИЙН СУРГАЛТ
Эрдэм шинжилгээний хурал
ЭШИА нь Монгол Улсын Консерватори-д зохиогдож буй улсын болон олон улсын чанартай мэргэжлийн уралдаануудтай уялдуулан судлаач, багш оюутны судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, санал туршлага солилцох зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг салбар сургууль, тэнхим, нэгжүүдтэй хамтран зохион байгуулах бодлого баримтлан ирсэн билээ.
Энэ удаагийн хурал нь 2024 оны 3 сарын 25-ны өдөр Монгол Улсын Консерваторийн Номын санд амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү хуралдаанаар “Монгол Улсад Европын утсан хөгжмийн сургалт үүсэж хөгжсөн түүх ба орчин үе” сэдвээр МУК, СХМС, Утсан хөгжмийн тэнхимийн зөвлөх багш, дэд профессор Б.Цогзолмаа, “Давталтыг бие даан зөв зохион байгуулах асуудалд” сэдвээр ДБЭТ-ын хөгжимчин Н.Солонго, “Олон улсын мэргэжлийн хөгжимчдийн сургалтын тогтолцоо болон Монгол дахь өнөөгийн байдал” сэдвээр ДБЭТ-ын хөгжимчин Ц.Намуун, Б.Дамдинсүрэн “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлолд хийсэн ажиглалт сэдвээр МУК, ХУДС, Хөгжмийн ухааны тэнхимийн багш Б.Лхагвагэрэл, “Өрнийн хийл хөгжим Монгол морин хуурын хөг дуурьсалд нөлөөлсөн нь” сэдвээр Монголын Хүүхдийн Ордоны хийл хөгжмийн багш, МУИС-ийн докторант Г.Отгонжаргал, “К.Дебюсси-н морин хийл төгөлдөр хуурт зориулсан соната-д хийсэн ажиглалт” сэдвээр Монгол Улсын Филармонийн хөгжимчин Б.Анхмаа нар судалгааны үр дүн, шинэлэг талаар илтгэл хэлэлцүүлж салбарынхаа давуу болон сул тал, сургалтад тулгамдаж буй асуудал, мэргэжлийн болон сонирхогчдын чавхдаст хөгжмийн сургалтын цаашдын хөгжил, улсын болон олон улсын уралдааны ач холбогдол зэрэг асуудлуудыг хөндөж тавьлаа.
Нийт хүрэлцэн ирсэн багш, суралцагчид, судлаач, илтгэгч нартаа цаашдын уран бүтээл, эрдэм судлалын өндөр амжилтыг хүсье
ЭШИА, СХМС Утсан хөгжмийн тэнхим
2024.03.25
2024-03-28
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.