Цөөхүүл хөгжмийн үдэш-4 Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Цөөхүүл хөгжмийн тэнхимийн багш нарын хамтарсан тоглолт 2024 оны 4-р сарын 12-нд Улсын Филармонийн концертын танхимд 19:00 цагаас болох гэж байна.
Цөөхүүл хөгжмийн үдэш-4
Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Цөөхүүл хөгжмийн тэнхимийн багш нарын хамтарсан тоглолт 2024 оны 4-р сарын 12-нд Улсын Филармонийн концертын танхимд 19:00 цагаас болох гэж байна.
Уг тоглолтоор Монголын сонгодог урлагийн чадварлаг хөгжимчид болон дуучдын уран бүтээлүүдийг сонсохоос гадна ирээдүйн сонгодог хөгжимчдийг бэлтгэж байгаа мэргэжлийн багш нарын ур чадварыг нэг дор харах ховор боломж тохиож байгаа юм.
Цөөхүүл хөгжмийн тэнхимд МУК-ийн сонгодог хөгжмийн тэнхимүүдийн уран бүтээлч багш нар нэгдэж ажилладагаас гадна тогтмол хамтарч уран бүтээл туурвидгаараа онцлогтой. Тиймээс дан хөгжмийн бус олон хөгжмийн зэмсэгүүдийн нийцэл, олон хөгжимчид дуучдын өнгө аяс, илэрхийлэмж мэдрэмжтэй танилцах боломжтойгоороо давуу талтай юм.
Тоглолтын хөтөлбөрт Монголд урьд өмнө нь тоглогдож байгаагүй шинэ бүтээлүүд багтсан ба дуулаачийн дуэт, төгөлдөр хуурын 4 гарын хоршил, виолончель төгөлдөр хуурын дуэт, дуулаач виолончель төгөлдөр хуурын трио, төгөлдөр хуурын квартет, төгөлдөр хуурын 8 гарын хоршил, утсан хөгжмийн квартет, виолончелийн ансамбль, 14 хөгжимчдөөс бүрдсэн цөөхүүл найралд зориулсан “ Хөтөлбөрт зохиол” зэрэг мэргэжлийн өндөр ур чадвар бүхий ховор тоглогддог шилмэл бүтээлүүд багтсан байна.
Энэ үдэш суут
В.А.Моцарт, Ж.Россини, Р.Шуман, И.Брамс, Э.Григ, М.Глинка-В.Грязнов, М.Равель, Э.Вила-Лобос, Б.Шарав
нарын дэлхийн болон монгол сонгодог зохиол бүтээлүүдээс эгшиглүүлнэ.
Хөтөлбөр:
- M.GLINKA-V.GRYAZNOV RUSLAN AND LYUDMILA OVERTURE FOR TWO PIANO 8 HANDS – Г.ОЮУН-ЭРДЭНЭ, М.МИШЭЭЛ, Э.УНДРАХ, Г.БОЛОРМАА
- N.KAPUSTIN SINFONIETTA OP.49 NO.1 “OVERTURE” – Г.ОЮУН-ЭРДЭНЭ, М.МИШЭЭЛ, Э.УНДРАХ, Г.БОЛОРМАА
- W.A.MOZART DON GIOVANNI “LA Cl DAREM LA MANO” /Х.МӨНХТҮВШИН, Б.ОДОНЗАЯА, МУГЖ Б.СОЛОНГО/
- R.SCHUMANN “ADAGIO AND ALLEGRO” OPJO – Д.АМАРМЭНД, Б.НОМИНГУА
- J.BRAHMS TWO SONGS FOR VOICE, CELLO AND PIANO OP.91 NO.1 “GESTILLTE SEHNSUCHT” – Г.САРАНЧИМЭГ, Д.АМАРМЭНД, Б.НОМИНГУА
- M.RAVEL INTRODUCTION AND ALLEGRO FOR TWO PIANO 4 HANDS – Н.МӨНХТУЯА, Ж.АРИУНЗАЯА
- Б.ШАРАВ “ХӨГЖИМ БА НУЛИМС” РОМАНС – Э.ОТГОНБАТ, МУГЖ Б.СОЛОНГО
- G.ROSSINI THE BARBER OF SEVILLE “LARGO AL FACTOTUM” (FIGARO’S ARIA) – Э.ОТГОНБАТ, МУГЖ Б.СОЛОНГО
- J.BRAHMS PIANO QUARTET NO.3 0P.60 /III, VI MVT/ – Б.НОМИНГУА, Д.ГАЛБАДРАХ, Ч.НОМИНЦЭЦЭГ, Д.АМАРМЭНД
- E.GRIEG STRING QUARTET NO.1 OP.27 G MINOR /I MVT/ – Ц.ТӨГӨЛДӨР, Т.ТӨГӨЛДӨР, С.МӨНХМАНДАХ, Ж.ДОРЖСҮРЭН
- H. VILLA-LOBOS BACHIANAS BRASILEIRAS NO.5 ARIA – Д.АМАРМЭНД, Ж.ДОРЖСҮРЭН, Б.АНХМАА, Н.АНХМАА, Л.ЭНЭРЭЛ, Н.СОНДОР, Б.ГАНЧИМЭГ
- W.A.MOZART “DIVERTIMENTO”IN D MAJOR K.136 – Д.ГАЛБАДРАХ, Д.АМАРМЭНД, Ц.ТӨГӨЛДӨР, Т.ТӨГӨЛДӨР, С.МӨНХМАНДАХ, Ж.ДОРЖСҮРЭН, Ч.НОМИНЦЭЦЭГ, Г.ИЧИНХОРОЛ, М.ГЭРЭЛСАЙХАН, Н.СОЛОНГО.Л.ЭНЭРЭЛ, Э.ЭМҮЖИН, М.МӨРӨН, М.АЗЖАРГАЛ, А.МАРАЛ-ЭРДЭНЭ, А.ХУЛАНТасалбарыг www.ticket.mn-ээс: https://www.ticket.mn/event/2052/
Мэдээллийн дэлгэрэнгүйг 80030131