Чавхдаст хөгжимчдийн олон улсын Талант уралдаан 2024.03.24-30 өдрүүдэд Монгол улсын Консерваторийн концертын А,Б зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус уралдаан нь анх 2019 онд Монгол улсын Консерваторийн Утсан хөгжмийн тэнхимийн зөвлөх багш,дэд профессор Б.Цогзолмаа багшийн санаачлагаар эхэлж байсан бол энэ онд 3 дахь удаагаа зохион байгуулагдсан юм.
Чавхдаст хөгжимчдийн олон улсын Талант уралдаан 2024.03.24-30 өдрүүдэд Монгол улсын Консерваторийн концертын А,Б зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус уралдаан нь анх 2019 онд Монгол улсын Консерваторийн Утсан хөгжмийн тэнхимийн зөвлөх багш,дэд профессор Б.Цогзолмаа багшийн санаачлагаар эхэлж байсан бол энэ онд 3 дахь удаагаа зохион байгуулагдсан юм.
Уралдаанд мэргэжлийн болон сонирхогчдын ангилалаар нийт 200 гаруй оролцогчид оролцож 2024.03.30 өдөр шагналтнуудын гала тоглолт,шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө.
Уралдааныг АНУ-д уран бүтээлээ туурвиж буй Монгол улсын Консерваторийн төгсөгч Э.Батмягмар АНУ-н нэрт мастер урлаачийн бүтээсэн 10,000 долларын үнэ бүхий Эрдүү хийл хөгжмийн зэмсгээр ивээн тэтгэсэн нь уралдааны нэгэн томоохон үйл явдал болсон юм.Уралдааны зохион байгуулагчдын зүгээс тус хөгжмийн зэмсгийг 2 жил тутамд шилжин явуулахаар шийдвэрлэж уралдааны 1-р байрын шагналт Т.Анхиланд гардуулан өглөө.
Уралдааныг зохион байгуулагч
Монгол улсын Консерваторийн
Уран бүтээл маркетингийн алба
Утсан хөгжмийн тэнхим
2024-04-05