Мэдээ мэдээлэл

ТӨГӨЛДӨР ХУУРЫН ХОРШИЛ- ХӨГЖИМ СУДЛАЛ Эрдэм шинжилгээний хурлын удирдамж

ТӨГӨЛДӨР ХУУРЫН ХОРШИЛ- ХӨГЖИМ СУДЛАЛ

Эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Судалгаанд суурилсан сургалт бий болгох, эрдэм шинжилгээ судалгааны арга зүйн дадал олгох, улмаар илтгэх ур чадварыг дээшлүүлэх, сургалтын заах арга зүйн онцлог, мэргэжлийн болон сонирхогчдын төгөлдөр хуурын хоршил хөгжмийн сургалт, хөгжимдөх арга барилыг шинэчлэх, бүтээлч туршлага солилцох,  багшийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, төгөлдөр хуурын хоршил хөгжмийн бүтээлийг нарийвчлан судлах, харьцуулах, хөгжмийн бүтээлийн орчин цагийн чиг хандлага, уран бүтээлийн чанар, түвшин гүйцэтгэл, ач холбогдлыг судлан гаргах, шилдэг судлаачийг тодруулан урамшуулах зорилгоор Монгол Улсын Консерватори, Монголын төгөлдөр хуур сонирхогчдын холбоо хамтран Монгол Улсад анх удаа зохион байгуулж буйд оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ:  Их дээд сургууль, судалгааны хүрээлэн, хөгжмийн сургалтын төв,  мэргэжлийн урлагийн байгууллагын судлаач, багш, оюутан нар

ХУГАЦАА:  2024 оны 5 сарын 03-ний өдөр 11:00 цагт

ХААНА: Монгол Улсын Консерватори, Номын сан

БҮРТГЭЛ: 2024 оны 4 сарын 26-ний өдөр хүртэл Undraam99@gmail.com  мэйл хаяг, Монгол Улсын Консерваторийн 101 тоотод авна.

ШАЛГАРУУЛАЛТ:

I байр:    Батламж, мөнгөн шагнал

II байр:  Батламж, мөнгөн шагнал

III байр: Батламж, мөнгөн шагнал

Хуралд оролцсон бүх илтгэлийг “ХӨГЖИМ БА УРЛАГ” эрдэм шинжилгээний цахим сэтгүүлд нийтлүүлнэ.

 

Монгол Улсын Консерватори, ЭШИА

Монголын төгөлдөр хуур сонирхогчдын холбоо

2024-04-11
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.