Мэдээ мэдээлэл

Бүгд найрамдах Австри улсын хүндэт зочид Монгол улсын Консерватори-д 2024.04.26 өдөр 14:00 цагт хүрэлцэн ирэн танилцах аялал хийж Австри улсад хэрхэн суралцах талаар форум ярилцлага хийх тул та бүхнийг урьж байна.

АВСТРИ УЛСАД  суралцах, судалгаа ба бизнес хамтран хийх боломж сэдвүүдийн хүрээнд:
БОЛОВСРОЛ-Австри улсад суралцах, судалгаа болон тэтгэлэгт хөтөлбөрүүд
БИЗНЕС-Австри-Монгол улсын хамтын ажиллагааны төслүүд, бизнесийн туршлага, шинэ бизнес санаа
БОЛОМЖ-НҮБ болон олон улсын байгууллагуудад ажиллах боломж
зэрэг өргөн хүрээг хамарсан, өндөр хэмжээний зочид, илтгэгчид оролцох форумд та бүхнийг урьж байна. Та бүхэн мэдээлэл авч, сонгодог хөгжмийн тоглолт сонсож, танилын хүрээгээ тэлэх боломжтой.
Tax free/Kofe break
Монгол – Австри Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд 2024 оны 04 сарын 26-нд Монгол дахь Австрид Төгсөгчдийн Холбооноос “Австрид төгсөгчид – Монгол Улсынхаа хөгжилд” уриан дор Австри Улсад Суралцах, Судалгаа ба Бизнес хамтран хийх боломж сэдэвт форумд Бүгд Найрамдах Австри Улсаас ирж оролцох хүндэт зочин илтгэгч нар:
– Австри Улсын Холбооны Худалдааны Танхимын Дэд ерөнхийлөгч Маг. Филипп Гади
”Австри Улсын Худалдааны Танхим” https://www.wko.at
Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др. Андрэас Рийкен
”Aвстри – Монголын хамтын ажиллагаа, хэтийн төлөв”
Австри Улсын Элчин сайдын яамны эдийн засаг хариуцсан консул болон Бээжин дэхь Гадаад худалдааны Төвийн захирал Др. Михаил Бергер
”Австри – Монголын бизнес харилцаа”
2-р хэсгийн бизнес форумыг нээж
Ханнес Такач, (MBA, CFE) Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч нар оролцоно.
– Австри Улсад Суралцах, Судалгаа ба Бизнес хамтран хийх боломж форумын «Бизнес” 2-р хэсгийн (16:30-17:10)
Чиглүүлэгч:
Б.Сэргэлэн – НоваТерра компанийн гүйцэтгэх захирал
Панелистууд:
Др. Н. Эрдэнэхүү – Хавдар Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал
“Австри Улстай хамтран Монгол Улсын эмнэлэгийн салбарт хэрэгжүүлсэн төсөл”
Др. Б. Одончимэг, FREYWILLE Mongolia компаны захирал
“Австрийн тансаг зэрэглэлийн брэндийг Монголд амжилттай нутагшуулсан туршлага”
Б. Галмандах (MBA) Сантино Хан ХХК-н гүйцэтгэх захирал
Австрийн дарсны зах зээл-шинэ бизнес, боломж
– Австри Улсад Суралцах  Судалгаа  ба Бизнес  хамтран хийх боломж форумын “Боловсрол” 1-р хэсгийн (15:30-16:15) илтгэлийн сэдвүүд:
Еврази-Номхон Их Дээд Сургуулийн сүлжээ — Хятад болон Өвөр Монгол дахь сайн туршлага
Еврази-Номхон Далайн Их Дээд Сургуулийн сүлжээ Eurasia-Pacific Uninet: тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломж
 Open Medical Institute хөтөлбөр – Зальцбургийн семинарт хэрхэн хамрагдах вэ?
 “Боломж” 3-р хэсгийн (17:10-17:30) илтгэлийн сэдэв
 НҮБ болон бусад олон улсын байгууллагуудад ажиллах боломж: ажиллах давуу тал, сорилтууд, байгууллагын чадамж, сонгон шалгаруулалт, шалгалт, ярилцлага, мэргэжлийн өсөлт хөгжил
2024 оны 04 дүгээр сарын 26-ны 14:00–18:00 цагт
Монгол Улсын Консерватор (МУК), 5-р давхар, концертын их танхим
2024-04-19
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.