Мэдээ мэдээлэл

2024 оны 5 сарын 1-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, БШУЯ, ШУА, Монгол Улсын Консерватори хамтран “Морин хуур-2024” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

2024 оны 5 сарын 1-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, БШУЯ, ШУА, Монгол Улсын Консерватори хамтран “Морин хуур-2024” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Монголчууд ямар нэгэн арга хэмжээний нээлтийг морин хуурын аялгуугаар эхүүлдэг. Мөн уламжлалт цагаан сараар айл бүр тухайн жилдээ сайн явах, өвчин зовлон, хэрүүл тэмцэлгүй байхын бэлгэдэл болгон гэрийнхээ жаврыг үргээж морин хуураа татдаг ёс заншилтай. МУИС-ийн танхимд цугласан эрдэмтэн, судлаач, багш нар ч энэ тухай ярилцаж, энэ хөгжмийг хэрхэн хамгаалж, түгээн дэлгэрүүлэх талаар санал бодлоо солилцсон. Мөн морин хуурын үүсэл гарал, судалгаа, тулгамдсан асуудал, морин хуур хөгжмийн урын сан, нэр томьёоны асуудал зэрэг 14 илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Хурлаас гарсан санал зөвлөмжийг ЭШИА боловсруулан Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргэлээ.

2024-05-06
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.