Сургуулиуд

Монгол улсын Консерваторийн Ерөнхий боловсролын сургуулийн 2023-2024 оны төгсөлтийн мөнгөн хонхны баяр, мэргэжлийн диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа 2024.06.20 өдөр зохион байгуулагдлаа.

Төгсөлтийн баяр
Монгол улсын Консерваторийн Ерөнхий боловсролын сургуулийн 2023-2024 оны төгсөлтийн мөнгөн хонхны баяр,мэргэжлийн диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа 2024.06.20 өдөр зохион байгуулагдлаа.
Энэ хичээлийн жилд анги удирдсан С.Энхзаяа багштай Мэргэжлийн төгөлдөр хуурын 25 сурагч, П.Болормаа багштай Чавхдаст хөгжмийн 18 сурагч, П.Өлзийдаваа багштай Үндэсний хөгжим, үлээвэр хөгжмийн 34 сурагч, П.Уранбилэг багштай Сонгодог бүжиг, циркийн 22 сурагч, Ч.Удвал багштай Ардын бүжгийн 15 сурагч нийт 114 төгсөгч сургуулиа амжилттай төгслөө.
Монгол улсын Консерваторийн шилдэг төгсөгчөөр
1.Төгөлдөр хуур хөгжмийн 12а ангийн төгсөгч Алтанхуягын Буянхишиг
2. Утсан хөгжмийн 12б ангийн төгсөгч Маргад-Эрдэний Эрдэнэлхам
3.Үлээвэр цохивор хөгжмийн 12в ангийн төгсөгч Одончимэгийн Энхзаяа
4. Үндэсний хөгжмийн 12в ангийн төгсөгч Дамдинрагчаагийн Номинзул
5. Сонгодог бүжгийн 12г ангийн төгсөгч Энхболдын Хүслэн
6. Циркийн мэргэжлийн 12г ангийн төгсөгч Батчулууны Энэрэл
7.Ардын бүжгийн 12д ангийн төгсөгч Бямбажаргалын Уянгатөгөлдөр нар тодорлоо.
Мэргэжлийн уран бүтээлч болж сургуулиа амжилттай төгссөн нийт төгсөгчдөдөө болон эрдэмтэн багш,эцэг эхчүүд та бүхэндээ халуун баяр хүргэе.
Монгол улсын Консерваторийн захиргаа
Ерөнхий боловсролын сургууль
Уран бүтээл маркетингийн алба
2024-06-21
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.