Мэдээ мэдээлэл

МУУГЗ,дэд профессор Н.Оюун багшийн нэрэмжит “Миний тайз IV” уралдааны шүүгчээр уригдан ажилласан Монгол улсын Консерваторийн Сонгодог бүжгийн ангийн 2003 оны төгсөгч, Солонгос улсын “Элит” балет компанийг үүсгэн байгуулагч, балетын тэргүүн гоцлооч Ц.Цолмонбуд нь өөрийн нэрэмжит шагналыг дараахи сурагчдад гардуулан өглөө.

Үүнд:
Монгол улсын Консерваторийн сонгодог бүжгийн 9в ангийн сурагч Д.Бөртэ-Үжинд 2024 оны 7 сард Солонгос улсад зохион байгуулагдах уралдааны ирэх очих нислэгийн тийз,
11-р ангийн сурагч Л.Энхжинд ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрийг гардуулсан юм.
Сонгодог бүжгийн урлагийг дэмжин ажилладаг, Монгол улсын Консерваторийн шилдэг төгсөгчдийн нэг Ц.Цолмонбуддаа талархлаа илэрхийлж, цаашдын ажил үйлс, уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Монгол улсын Консерваторийн захиргаа
Бүжиг циркийн мэргэжлийн сургууль
2024.06.24
2024-06-24
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.