Мэдээ мэдээлэл

Хамтын ажиллагаа: Монгол улсын Консерватори Солонгос улсын Кёнги Их Сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээ 2024.06.21 өдөр Монгол улсын Консерваторийн Номын өргөөнд зохион байгуулагдлаа.

Хамтын ажиллагаа
Монгол улсын Консерватори Солонгос улсын Кёнги Их Сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээ 2024.06.21 өдөр Монгол улсын Консерваторийн Номын өргөөнд зохион байгуулагдлаа.
Санамж бичигт Монгол улсын Консерваторийн захирал, доктор, дэд профессор Ц.Шаравцэрэн, Кёнги Их Сургуулийн ерөнхийлөгч, доктор Ли Юн Ги нар гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагаагаар 2 сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ололт амжилтыг үнэлж, харилцан ойлголцол, хамтын хөгжлийн зарчимд суурилсан олон улсын солилцоог эхлүүлж байгаа юм.
Тус арга хэмжээний үеэр Кёнги их сургуулийн зүгээс Монгол улсын Консерваторийн сургалтын үйл ажиллагаатай танилцаж, уран бүтээлч сурагчдын аюулгүй байдлыг хангасан автобусыг бэлэглэх батламжыг гардуулан өглөө. Энэхүү ажлыг дэмжин ажиллаж буй Чой Абрахам захиралтай “Наос ворлд” тээвэр зуучын хамт олонд болон Монгол улсын Консерваторийн Цохивор хөгжмийн ангийн төгсөгч Н.Бямбадорж нартаа талархал илэрхийлье.
Мөн Кёнги Их Сургуулийн зочид Монгол улсын Консерваторийн сургалтын үйл ажиллагаатай танилцаж, Солонгос-Монголын аюулгүй байдлын соёл ба хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал сэдэвт семинар зохион байгуулагдлаа.
2024-06-24
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.