Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Консерваторт дараах удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулж авна.

  1. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА

Албан тушаалд тавигдах шаардлага:

  1. Боловсрол – Санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой.
  2. Мэргэжил   – Санхүү, банк, даатгал /0412/
  • Нягтлан бодох бүртгэл, татвар /0411/
  1. Туршлага: – Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр 3-с дээш жил ажилласан.
  • Боловсролын сургалтын байгууллагад ажилласан бол давуу тал болно.
  1. Ур чадвар: –  Нэгжийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийг дүгнэх,
  • Байгууллагын эрсдлийн удирдлага, эрхэмлэх зүйлсийг хэрэгжүүлэх
  • Мэдээлэлд тулгуурласан системийн шинжилгээ хийх, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх

Албан тушаалын чиг үүрэг:

  1. Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нийцүүлэн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах;
  2. Хөтөлбөр, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөд мэргэжлийн арга зүй, зохион байгуулалтаар хангах;
  3. Батлагдсан төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт болон урсгал төсвийн санхүүжилтэд хяналт тавих;
  4. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Консерваторын бодлого, стратеги, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүү, хөрөнгө оруулалтын нэгдсэн удирдлагаар хангах;
  5. Хөрөнгө оруулалтын урт, дунд хугацааны стратеги төлөвлөлт, хөтөлбөр төслийн эдийн засгийн үр өгөөж, үр дүнгийн шинжилгээ хийх, холбогдох байгууллага, нэгжүүдтэй хамтран ажиллах;
  6. Хөрөнгө оруулалтын уялдааг сайжруулах, үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн төсөв, хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөлтийг хийж, батлуулах, хэрэгжүүлэх;
  7. Улсын төсөв, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;
  8. Хөрөнгө оруулалтын үр дүнгээр бий болсон бүтээн байгуулалт, хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх, ашиглалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах;
  9. Хөрөнгө оруулалтын судалгаа, мэдээллийг бүрдүүлж, түүнийг шинэчлэх, баяжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, Консерваторын удирдлага, нэгж, холбогдох байгууллагыг мэдээ, мэдээллээр хангаж ажиллах.

 

2. СУРГАЛТЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА

Албан тушаалд тавигдах шаардлага:

  1. Боловсрол – Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Мэргэжил – Багш, боловсрол, урлагийн мэргэжилтэй
  3. Туршлага: –  Боловсрол сургалтын байгууллагад 8-с дээш жил ажилласан.
  4. Ур чадвар: – Дээд боловсрол олгох сургалтын агуулга тодорхойлох, боловсролын баримт бичиг боловсруулах, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах, үнэлж дүгнэх, бие даан асуудал шийдвэрлэх, хариуцлага хүлээх, бүтээлч санаачилга дэвшүүлэх,   манлайлах ур чадвартай байх,

– Мэдээлэлд тулгуурласан системийн шинжилгээ хийх, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх

 

Албан тушаалын чиг үүрэг:

  1. Сургуулийн бүх төвшний сургалтын бодлого, төлөвлөлт, хяналтын ажлыг удирдах, зохион байгуулах;
  2. Сургалтын агуулга, технологи, арга зүйг олон улсын жишигт нийцүүлэх бодлого боловсруулах;
  3. Сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр шинээр буй болгох, шинэчлэх, батлах, өөрчлөлт оруулах, хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах;
  4. Багш бэлтгэх, сонгон шалгаруулах, багшийг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх, багш, хичээлийн туслах ажилтан, тэнхимийн эрхлэгчийн ажлыг дүгнэх, аттестатчилахтай холбоотой харилцааг нэгдсэн удирдлагаар хангах
  5. Багш нарын сургалтын цагийн ачааллыг хянаж, багшийн зохистой орон тоог хангах;
  6. Сургалтын ажлын чанарыг сайжруулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, магадлан итгэмжлэл, сургалтын дотоод чанарын удирдлагын асуудлыг хариуцан зохицуулах;
  7. Суралцагчийн бие даасан үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг удирдлагаар хангах, хянах;
  8. Суралцагчийн шилжилт, хөдөлгөөнийг зохицуулах;
  9. Суралцагчийн мэдлэг чадварыг дүгнэх, энэ үйл ажиллагаанд орчин үеийн техник хэрэгсэл, арга ашиглах асуудлыг удирдан зохион байгуулах;

Бүрдүүлэх материал

  1. Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан/
  1. Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа/
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй

Материалыг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны 17 цаг хүртэл хугацаанд МУК-ын 1-р байрны 104 тоотод хүлээн авна.

Холбоо барих дугаар: 99030795

Монгол улсын Консерваторын захиргаа

2024-08-28
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.