Мэдээ мэдээлэл

Канадын хамгийн чадварлаг хөгжимчин хэмээн сайшаагдсан төгөлдөр хуурч Тони Яанг-ийн тоглолтод та бүхнийг урьж байна.

CBS Music-ээс Канадын хамгийн чадварлаг хөгжимчин хэмээн сайшаагдсан төгөлдөр хуурч Тони Яанг 16 насандаа төгөлдөр хуурчдын олимп гэж хэлэгддэг Ф.Шопены нэрэмжит олон улсын 17-р уралдаанд 5-р байрын шагнал хүртснээр дэлхий дахинд даруй алдаршиж уран бүтээлээ туурвисаар байгаа нэрт хөгжимчин билээ. Мөн түүнчлэн Ван Клиберн, Джина Бахауэр, Хилтон Хэд, Күүпер, Bosendorfer & Yamaha USASU олон улсын уралдаанд гээд амжилт үзүүлсэн уралдаанууд нь дурьдаад барахгүй. Дэлхийн олон орны алдартай тайзыг тоглохуйн гайхамшигаараа мялааж явсан тэрээр Канадын Рояал Консерватори, Жуллиардад хөгжмийн боловсролоо дүүргэсэн. Түүнчлэн Харвардын Их Сургуульд эдийн засгийн мэргэжлээр урлагийн бакалаврын зэрэг хамгаалсан. Одоо Германы Хановерын Урлагийн Их Сургуульд нэрт багш, төгөлдөр хуурч, удирдаач Арье Вардигийн удирдлаган дор суралцаж байна.

Тасалбарыг: https://www.ticket.mn/event/2246

2024-08-29
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.