Мэдээ мэдээлэл

МУК-ын Цөөхүүл Хөгжмийн Тэнхимээс жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг нээлттэй хичээл 2024.9.20-нд МУК-ын А танхмимд 15.30 цагаас болох гэж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна! 

МУК-ын Цөөхүүл Хөгжмийн Тэнхимээс жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг нээлттэй хичээл 2024.9.20-нд МУК-ын А танхмимд 15.30 цагаас болох гэж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна!
Цөөхүүл Хөгжмийн Тэнхимээс энэхүү нээлттэй хичээлийг зохион байгуулж эхэлснээс хойш нилээд олон жилийг ардаа үдсэн бөгөөд жил болгоны хичээлээр уран бүтээлч багш нар өөрсдийн сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцаж оюутан сурагчдад ганцаарчилсан хичээлээс өөр хэлбэрээр бусдаас суралцах боломж олгодог мөн сонирхсон асуултууддаа хариулт авч чаддаг, багш сурагчид хамтдаа цөөхүүл хөгжмийн төрлүүдийг мэдэрч, амьсгалж, ярилцаж өнгөрүүлдэгээс гадна оролцож байгаа багш нар маань оюутан сурагчиддаа зориулж өөрсдөө тоглодог нь бидний хувьд эрхэм, чухал, бас баярт өдөр болдог билээ!
Ингээд энэ удаагийн нээлттэй хичээлд оролцож байгаа залуу уран бүтээлч багш нартаа амжилт хүсээд та бүхнийг өргөнөөр ирж сонирхоорой гэж урьж байна!
2024-09-19
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.