МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРТ ДАРААХ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА.
- СУРГАЛТЫН МЕНЕЖЕР
Албан тушаалд тавигдах шаардлага:
- Боловсрол – Дээд боловсролтой /магистр болон түүнээс дээш/
- Мэргэжил – Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.7-д заасны дагуу Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан мэргэжлийн чиглэл, индекст заасан боловсрол судлал, багш мэргэжил эзэмшсэн байх.
- Мэргэшил – Боловсрол судлал, боловсролын удирдлага, сургалтын агуулга, арга зүй, боловсролын үнэлгээ, статистик, мэдээллийн системийн чиглэлээр мэргэжлийн байгууллагаас зохион байгуулсан сургалтад хамрагдсан байх;
- Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалтад хамрагдсан байх;
- Туршлага:
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад ажилласан бол давуу тал болно.
- Ерөнхий боловсролын сургууль (насан туршийн боловсролын төв, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв)-д мэргэжлээрээ 5-аас доошгүй жил багшилсан байх;
- Мэргэжлийн бүлэг (секц, заах аргын нэгдэл)-ийг 3-аас доошгүй жил ахалж, чиглүүлж ажилласан байх;
- Заах аргач болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байх;
Бүрдүүлэх материал
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Материалыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны 18 цагт багтаан МУК-ын хичээлийн 1-р байр, 104 тоотод ирүүлнэ.
Холбоо барих утас: – 99030795/
МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРЫН ЗАХИРГАА
2024-10-21