Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Э. Шүтээн нь 2018 оноос хойш Герман улсад амьдарч байгаа бөгөөд анх удаа Монголдоо Герман жазз квартетынхаа хамтаар зочилж, Монгол Улсын Консерваторт тоглолт, хичээл хосолсон арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Э. Шүтээн нь 2018 оноос хойш Герман улсад амьдарч байгаа бөгөөд анх удаа Монголдоо Герман жазз квартетынхаа хамтаар зочилж байна. Германы залуу нэрт хөгжимчид болох контрабассист Нилс Күгэлман, саксофонч болон бишгүүр хөгжимчин Яакоб Манц, бөмбөрчин Валентин Рэннэр болон төгөлдөр хуурч Э. Шүтээн нар Монгол Улсын Консерваторын оюутан, багш, сурагч болон жазз хөгжим сонирхсон хүн бүрт зориулсан олон нийтэд нээлттэй тоглолт, хичээлдээ урьж байна.
Жазз хөгжмийн чиглэлээр хөгжмийн зохиол хэрхэн бүтдэг, хөгжимчин тус бүрийн үүрэг, байр суурь, хамтлаг удирдаж авч явах болон хамтлагаараа нэг баг болж ажиллах талаар, мөн өөрийн гэсэн цомгоо гаргах үйл явц, олон улсад амжилттай аялан тоглолт хийх тал дээр хөгжимчид өөрсдийн туршлагаас хуваалцах болно.
Энэхүү арга хэмжээ нь тоглолт, хичээл хосолсон байдлаар явах бөгөөд үзэгчид хүссэн асуултаа хөгжимчдад тавьж болно.