Өрнө дахины хөгжим судлалын профессорын баг болон Хөгжмийн ухааны тэнхимээс зохион байгуулж байгаа “Ф. Шопен XXI зуун Монголд” эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Өрнө дахины хөгжим судлалын профессорын баг болон Хөгжмийн ухааны тэнхимээс зохион байгуулж байгаа “Ф. Шопен XXI зуун Монголд”
эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Эрдэм шинжилгээний хурлын зорилго:
XIX зууны суут хөгжмийн зохиолч, гарамгай төгөлдөр хуурч, багш Ф.Шопений уран бүтээлээр олон талт судалгаа хийж, багш, суралцагсад нарын мэдлэгийг өргөжүүлэх, судалгааны арга зүйд сургах, сурагч, оюутныг дэмжиж, судалгааны ажилд дуртай болгоход оршино. Иймд дараах асуудлуудын хүрээнд судалгаа хийж, хэлэлцүүлэхийг зорьж байна. Үүнд:
- 1. Орчин үед Ф. Шопений уран бүтээлийн ач холбогдол
- 2. Ф. Шопен ба романтик хөгжим
- 3. Орчин үеийн төгөлдөр хуурын урлагт уран бүтээлээрээ шинэ эрин нээсэн Шопений зарчимууд
- 4. Ф. Шопений хөгжимдөх урлаг ба багшлах үйл ажиллагааны онцлог
- 5. Ф. Шопений төгөлдөр хуурын зохиолыг утгажуулан хөгжимдөх (интерпретаци) арга барил
- 6. Ф. Шопений тодорхой зохиол, бүтээлийн судалгаа
Хамрах хүрээ:
Профессорын багийн гишүүд, мэргэжлийн болон хөгжмийн ухааны тэнхимийн багш нар болон оюутан, сурагчид
Хугацаа:
2024 оны 12-р сарын 03- ны өдрийн 13:00 цагт Консерваторийн номын санд (“А” байрны) болно. Илтгэлийг презентаци хэлбэрээр 12-р сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл musakhan.ozila@gmail.com хаягаар ирүүлнэ.