Мэдээ мэдээлэл

ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” VII Олон улсын уралдааны мэргэжлийн сонгодог дуурийн 32-38 насны гоцлол төрөлд Монгол улсын Консерваторын төгсөгч, Монголын сонгодог дуурийн урлагийн нэрийн хуудас болсон ДБЭТ-ын гоцлон дуучин, МУСТА Эрдэнийн Отгонбат ТЭРГҮҮН байр эзэлж, Монгол улсын Консерваторын төгсөгч, ДБЭТ-ын гоцлон дуучин, МУСТА Лхагвадоржийн Бүүвэйбаатар ГУТГААР байр эзэлсэн байна.

ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” VII Олон улсын уралдаан-наадам 2024 оны 11-р сарын 13-17 өдрүүдэд Аднан Шахбулатовын нэрэмжит Бүгд Найрамдах Чечень Улсын Филармоний ордонд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус уралдааны мэргэжлийн сонгодог дуурийн 32-38 насны гоцлол төрөлд Монгол улсын Консерваторын төгсөгч, Монголын сонгодог дуурийн урлагийн нэрийн хуудас болсон ДБЭТ-ын гоцлон дуучин, МУСТА Эрдэнийн Отгонбат ТЭРГҮҮН байр эзэлж, Монгол улсын Консерваторын төгсөгч, ДБЭТ-ын гоцлон дуучин,МУСТА Лхагвадоржийн Бүүвэйбаатар ГУТГААР байр эзэлсэн байна.
Найман орны 200 гаруй дуурийн дуучдаас сүүлчийн шатанд шалгарсан 5 орны 75 дуучдын 7 нь Монгол улсын орчин цагийн дуурийн урлагийн түүхийг нэр төртэй бичилцэж яваа, олон улсын уралдаануудын шагналтан дуучид байлаа.
Уралдаанд амжилттай оролцсон дуулаач ангийн төгсөгч, ДБЭТ-н уран бүтээлчиддээ болон мэргэжлийн багш Монгол улсын Консерваторын Хүндэт профессор, МУГЖ Ч.Туул, Дэд профессор, МУГЖ Х.Үнэнхүү багш нартаа халуун баяр хүргэе.
Монгол улсын Консерваторын захиргаа
Уран сайхны зөвлөл
Дуулаачийн тэнхим
2024-11-18
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.