XXI ЗУУНЫ УРЛАГ-ШИНЭ САНАА-ШИЛДЭГ ИЛТГЭЛ-2024 ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ Монгол Хятадын хамтарсан Олон улсын дээд сургууль, МУК, МУИС, МУБИС, ҮБХИС хамтарсан XXI ЗУУНЫ УРЛАГ-ШИНЭ САНАА-ШИЛДЭГ ИЛТГЭЛ-2024 ахисан түвшний суралцагчдын олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024-11-15 буюу Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд гадаад, дотоодын 22 их, дээд сургуулийн магистрант, докторантуудаас гадна 3 доктор цолтой залуу багш нар илтгэлээ танилцуулав. Нийт 40-д илтгэгчид танхимаар болон цахимаар, ханын илтгэлээр оролцсоноос Монгол Улсын Консерваторын 7 магистрант илтгэлээ амжилттай хэлэлцүүлэв.
XXI ЗУУНЫ УРЛАГ-ШИНЭ САНАА-ШИЛДЭГ ИЛТГЭЛ-2024 ОЛОН УЛСЫН
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
Монгол Хятадын хамтарсан Олон улсын дээд сургууль, МУК, МУИС, МУБИС, ҮБХИС хамтарсан XXI ЗУУНЫ УРЛАГ-ШИНЭ САНАА-ШИЛДЭГ ИЛТГЭЛ-2024 ахисан түвшний суралцагчдын олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024-11-15 буюу Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус хуралд гадаад, дотоодын 22 их, дээд сургуулийн магистрант, докторантуудаас гадна 3 доктор цолтой залуу багш нар илтгэлээ танилцуулав. Нийт 40-д илтгэгчид танхимаар болон цахимаар, ханын илтгэлээр оролцсоноос Монгол Улсын Консерваторын 7 магистрант илтгэлээ амжилттай хэлэлцүүлэв.
Хурлын удирдамжийн дагуу шилдэг илтгэл шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд:
Утга зохиол судлалын доктор, профессор, БНХАУ-ын төрийн нэгдүгээр дэсийн урлаг шүүмжлэгч, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн дэд захирал асан Н.Хасбагана, МУК- ийн эрдэм шинжилгээ инновацийн албаны дарга Доктор, дэд профессор М.Ундраа, МУБИС-н ХБС-н тэнхимийн эрхлэгч доктор Ч. Отгонбаяр нар ажиллав. Тус хуралд оролцогч нарын илтгэлийн уралдаанд байр эзэлсэн магистрант докторантуудыг танилцуулья.
Шилдэг илтгэлийн тэргүүн байрын шагнал, талархал, мөнгөн шагналыг Доктор, профессор Л.Оюунчимэгийн удирдсан Монгол Хятадын хамтарсан Олон улсын дээд сургуулийн магистрант Хө Жи Хан “Жүжигчний үг яриа, дуу хоолой, үйл хөдлөл, жүжиглэл бүхэн дотоод сэтгэлийн хөдөлгөөнтэй уялдах нь” сэдвээр
2- р байрын шагналыг Доктор, профессор Л.Эрдэнэчимэгийн удирдсан МУИС-ийн докторант Ширчин: “Ойрад товшуурын шинэчлэл ба орчин үе” сэдвээр
3- р байрын шагналыг Доктор, профессор Л.Эрдэнэчимэгийн удирдсан МУБИС-н ХБС-н магистрант Шие Вэн Жие “БНХАУ-ын Юннаний Кажу Монголчуудын устаж буй дуу хөгжмийг сэргээн өвлүүлэх асуудалд” илтгэлдээ Хээрийн шинжилгээгээр явж цуглуулсан ардын авьяастны бичлэг, оршуулгын дуу, бэвлиг хөгжмийн зэмсгийн бичлэг, одоо хэрэглэж буй монгол үгсийг түүн оруулсан илтгэлээрээ хүртлээ.
Тусгай байрын шагналыг МУК-н багш, Доктор, дэд профессор М.Ундраагийн удирдсан магистрант Ивээл “Ялгуусан эрхт” уртын дууны хувилбарын тухай илтгэлээрээ хүртсэн бол, мөн МУБИС-н багш доктор Г.Заяабат багшийн удирдсан хөгжмийн боловсролын хөтөлбөрийн магистрант Эрдэнэболд “Урлагийн зарим асуудлууд” сэдэвт илтгэлдээ сурагчдын үзэж чадахгүй байгаа бүтээлийн судалгаа хийж санал дэвшүүлсэн илтгэлээрээ хүртлээ. Мөн шүүгчдийн саналаар ҮБХИСургуулийн багш, доктор, дэд профессор Ш.Цогтгэрэлийн удирдсан магистрант С.Батням ” Найрал хөгжмийн бүтээлийг вебжүүлэх асуудалд” сэдвийн хүрээнд уран бүтээлийг хэрхэн цахимжуулах фонт үүсгэх талаарх санаа дэвшүүлсэн илтгэлээрээ шүүгчдийн нэрэмжит шагнал хүртлээ. Үүнээс гадна тус хуралд шавь нараа амжилттай удирдсан багшаар доктор М.Ундраа шалгаран талархал өргөмжлөл гардан авав. Ийнхүү тус эрдэм шинжилгээний хурал нь ахисан түвшний суралцагчдын дунд шинэ санааг дэвшүүлсэн, шилдэг бүтээл, шилдэг өвийг уламжлуулах, сэргээн хөгжүүлэх инновацлаг агуулгаар баяжигдсан олон олон туршилт, туршлагыг таниулсан, солилцсон, судалгааны шинэлэг аргуудыг ашигласан онц сонирхолтой хурал болж өндөрлөлөө.
Монгол улсын Консерватор
Эрдэм шинжилгээ инновацын алба
2024-11-25