Монгол улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Г.Оюун-Эрдэнэ өөрийн бие даасан 2 дахь уран бүтээлийн тоглолтоо 2024.11.20 өдөр Улсын Филармонийн концертын тайзнаа толилууллаа.
Монгол улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Г.Оюун-Эрдэнэ өөрийн бие даасан 2 дахь уран бүтээлийн тоглолтоо 2024.11.20 өдөр Улсын Филармонийн концертын тайзнаа толилууллаа.
Тоглолтоор Дэлхийн суут хөгжмийн зохиолч Ф.Шопены хөгжмийн бүтээлүүдээс дээжлэн хүргэж үзэгчдийг романтик үдшээр аялуулсан юм.
Г.Оюун-Эрдэнэ багш нь бие даасан 2 дахь концертоо өөрийн мэргэжлийн багш 44 дэх жилдээ багшилж буй МУГБ,дэд профессор Чадраабалын Тунгалаг багшийн төрсөн өдөрт зориулж соло концертоор бэлэг барьсан нь үзэгчдийн талархалыг хүлээсэн баярт үйл явдал боллоо.
Тоглолтод: Г.Оюун-Эрдэнэ багшийн шавь нараас Ф.Шопены нэрэмжит олон улсын IV уралдаанд бэлтгэж буй 5а ангийн сурагч Б.Гүен, 12а ангийн сурагч Н.Азхишиг, I курсын оюутан Т.Марал нар оролцон тоглож хөгжим судлаач,төгөлдөр хуурч багш Д.Саран тоглолтыг хөтлөн явуулсан юм.
Багшийн цаашдын сурган хүмүүжүүлэх их үйлс болон уран бүтээлд өндөр амжилт хүсье.
Монгол улсын Консерватор
2024-11-25