Сургуулийн тухай

   Монгол Улсын Консерватори нь бүтцийн 4 мэргэжлийн сургууль, төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургууль, 4 зөвлөл, 5 алба нэгжтэй, бакалавр, магистр, докторын түвшний 1500 гаруй суралцагсад, 300 гаруй эрдэмтэн багш, ажилтантай, шаталсан сургалтаар мэргэжил эзэмшүүлж, Монголын урлагийн салбарт өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэж буй урлагийн боловсролын эх ундарга сургууль юм.

   Монгол Улсын Консерватори нь 80 гаруй жилийн түүхэн хөгжлийнхээ явцад Театрын дэргэдэх Уран сайхны сургуулиас эхлэлтэй, Хөгжимт драматик сургууль, Театр хөгжмийн дунд сургууль, Хөгжим бүжгийн дунд сургууль, Хөгжим бүжгийн коллеж зэрэг нэртэй үйл ажиллагаа явуулж, Монголын урлагийн боловсролын системийг бий болгон төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2017 оны 08 сарын 24-ны А/84 тоот тушаалаар зэрэглэл ахиж, Монгол Улсын Консерватори (хөгжмийн дээд боловсролын байгууллага) болсон билээ.

   Монгол улсын мэргэжлийн урлагийн салбарын мэргэжлийн боловсон хүчний 70%, зөвхөн мэргэжлийн хөгжимчдийн 87%-ийг манай төгсөгчид эзэлж байгаа нь бидний бахархал юм.

   Монгол Улсын Консерватори нь урлагийн дээд боловрол, шинжлэх ухаанд тавигдах шаардлага, үндэсний болон олон улсын шалгуур үзүүлэлт, стандартыг хангахуйц сургалт, судалгааны түвшинг олон улсын жишигт хүргэх зорилт тавин ажиллаж байна.

*****************

Mongolian State Conservatory has 86 years of successful history.

The Conservatory was founded in 1937 as an “Art School” and has changed its status several times. In 1945, it became Music and Drama School; in 1949, the School of Music and Theatre; in 1959, the Music and Dance School; in 1991, Music and Dance College; and in 2017, the school received a new status, the Mongolian State Conservatory.

In 1937, the school had only 28 students and three employees, with two classes for music and drama. During its development for 86 years, the school educated specialists in national and classical music, Mongolian and classical dance, Mongolian traditional long song singers, opera singers, composers, music researchers, circus, and movie actors. From 1950 to the 1960s, the school had a program for sculptors, painters, and engraving specialists—graduates of our conservatory account for about 70% of total Mongolian professional art workers. Almost 90% of artists from the leading art organizations in Mongolia, such as the Mongolian Academic Theatre of Opera and Ballet, State Philharmonic, National Grand Theatre for Folk Art, The State Morin Khuur Ensemble, Military Ensemble for Songs and Dances, graduated from the Mongolian State Conservatory. The five schools within the conservatory structure operate today: The School of Classical Music, National Music, Music Theory and Vocal Art, Dance and Circus School, and General Education School. We educate in hierarchical training, pupils starting at age 6, and students for a Master’s degree program.

The graduates of our Conservatory are performing worldwide and winning Grand Prix and other prizes from prestigious music competitions. D.Altankhuyag became one of the eight famous male ballet artists in the world: O.Anujin won first prize from the Korean International Ballet Competition 2018, third prize from the Shanghai International Ballet Competition, Temuujin won the Grand Prix from the Asian Beat 2011 Grand Finale in Seoul, gold medal from the Delphic Games 2009 in Jeju, opera singer Ch. Badral won Grand-Prix in several opera competitions, first prize in Competizione dell Opera in Austria, and currently acts as a soloist at the La Scala Opera in Milan. Our circus program graduates are well-known worldwide. They earned the Golden medal from the Wuhan 2018 International Circus Festival in China and hold eight world records.  The artist faculty members and students of the Mongolian State Conservatory have been performing in prestigious concert halls of the world, such as Carnegie Hall in New York, World Music Center, Millennium Stage Hall, UN Hall, Vienna Concert Hall, Buckingham Palace in London, UNESCO Hall in Paris, De La Ville Theatre, Beijing Opera and Concert Hall, Bolshoi Theatre of Moscow, Suntory Hall in Japan, King`s Palace in Korea.

Mongolian State Conservatory is expanding its international relationship with conservatories in Moscow, Beijing, Shanghai, Saint-Petersburg, Italy, Bulgaria, Poland, Kazakhstan, Kirgizstan, Armenia, USA, Korea, Germany, Spain and Japan.

Манай мэдээллийн санд тухлан саатаж буй Эрхэм таны амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол улсад шаталсан сургалтаар мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэдэг цорын ганц эл сургууль, Монголын соёл урлагийн түүхэн хөгжлийн ширгэшгүй ундарга болсон манай сургуулийн түүх, алсын хараа, эрхэм зорилго, хэтийн болон ойрын зорилт, Консерваторийн үйл ажиллагаатай танилцаж, өөрийн санал бодлоо хуваалцаж, үнэтэй зөвлөгөө өгч, хамтран ажиллахыг урьж байна.

Манай сургууль 80 гаруй жилийн түүхэн замнал улс орны хөгжлийн үе шатуудад дэвшүүлсэн нийгэм эдийн засаг, соёлын зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх явцад найман нэрийг сольсон хэдий ч Монгол улсынхаа соёл урлагийн салбарыг мэргэжлийн өндөр ур чадвар бүхий уран бүтээлчдээр хангах үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирсэн юм.

Монголын урлаг, соёлын “Алтан үеийнхэн” хэмээн нэрлэгдэж, ард түмний дунд ам дамжин түгсэн домгийн эзэд, нэрт жүжигчид, хөгжмийн зохиолчид, уран зураачид, уран барималчид, циркчид, бүжигчид, хөгжимчид, дуучид, бусад алдартнууд цөм энэ л сургуулийн босгыг алхан орж, сурч хүмүүжиж, алдрын замналаа туурвисан байдаг. Тэдний дундаас ч нэр хүндтэй сурган хүмүүжүүлэгчид төлөвшин боловсорч, салбарынхаа хойчийг залгамжлах шилдэг мэргэжилтэн, ирээдүйн алдар цуутнуудыг бэлтгэсээр байна.

Энэ бүхний үр дүнд 2017 оноос Хөгжмийн дээд боловсролын байгууллага Монгол Улсын Консерватори болж, бакалавр, магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Монгол улсын мэргэжлийн урлагийн салбарын мэргэжлийн боловсон хүчний 70%, мэргэжлийн хөгжимчдийн 90%-ийг тус сургуулийн төгсөгчид эзэлж байгаа нь бидний бахархал юм.

Цаашид Монгол Улсын Консерватори нь олон улсын нэр хүндтэй Консерваториудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн хөгжмийн их сургууль болох зорилго тавин ажиллаж байна.

Та бүхнийг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээх болтугай.

 

Монгол Улсын Консерваторийн захирал

Ph.D, дэд профессор Цэрэнжигмэдийн ШАРАВЦЭРЭН

ЭРХЭМ ЗОРИЛГО

Үндэсний их урлаг, дэлхийн сонгодог урлагийн бүтээлч хослол бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шаталсан сургалт – судалгааны Консерватори болно.

АЛСЫН ХАРАА

Монгол тулгатны урлагийн баялаг өв ундарга, оюун сэтгэлгээний төв байх

УРИА:
Хүмүүний сэтгэлийг хөглөж, итгэлийг бадраана.

ФИЛОСОФИ:
Манлайлал -Хувь нэмэр, оролцоо- Бүтээмж

Түүхэн товчоон
1937 он

ТЕАТРЫН ДЭРГЭДЭХ УРАН САЙХНЫ СУРГУУЛЬ

Захирал, 2 багш, 28 сурагчтай

Хөгжмийн ба Жүжгийн 2 ангитай

Тухайн үеийн алдартан: Ж.Дорждагва- дууны, Д.Түдэв, Л.Цэрэндорж, Г.Жамъян- хөгжмийн, Ц.Цэгмид, Д.Ичинхорлоо- жүжгийн, Э.Оюун, Д.Намдаг- найруулгын, Б.Цэвэгжав, Ц.Шаравнямбуу- ерөнхий эрдмийн хичээлүүдийг зааж, зөвлөлтийн мэрэгжилтэн Б.Смирнов, В.Борейшо, В.Романовский, К.Рущев, А.Рабинович нар багшаар давхар ажиллаж байжээ

1945 он

ТЕАТРЫН
ДЭРГЭДЭХ ХӨГЖИМТ ДРАМАТИК СУРГУУЛЬ

бага сургууль төгссөн 16-25 насны хүмүүсийг элсүүлж, 3-5 жил суралцуулж, дунд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх

Курсын чанартай байсан сургалтыг өөрчилж, мэргэжлийн жүжигчний, хөгжимчний, танцчины гэсэн 3 ангитай болжээ.

1949 он

ТЕАТР ХӨГЖМИЙН ДУНД СУРГУУЛЬ

Жүжиг, хөгжим, балет, найрал дууны үндсэн ангиуд,
цирк, дүрслэх урлагийн ангийг нэмж нээсэн

Жүжиг ангид найруулагчийн, балетын ангид ардын ба сонгодог бүжгээр, дүрслэх урлагийн ангид зураг, баримал, ардын урлал мэргэжлээр төрөлжсөн сургалт

Нийт 44 багшийн 15 нь орон тооны, цагийн 29 багшийн 24 нь театр, цирк зэрэг урлагийн байгууллага болон үйлдвэрийн мэргэжлийн ажилтан нар хичээл заана.

Сурагчдад 7 дугаар ангиас эхлэн цалин олгож, төгсөхөд нь тусгай мэргэжлийн диплом гардуулдаг болсон.

1957 он

ХӨГЖИМ БҮЖГИЙН ДУНД СУРГУУЛЬ

Балетын, Бүжгийн, Баримлын, Жүжгийн, Зургийн, Найруулагчийн, Үндэсний урлагийн, Үндэсний хөгжмийн, Хөгжмийн, Циркийн ангиудтай

Нийт 44 багшийН 15 нь орон тооны, цагийн 29 багшийн 24 нь практикийн буюу театр, цирк, үйлдвэрийн газруудын мэргэжилтэн нар байжээ.

“Пианино, скрипкийн ангид 8 наснаас элсүүлж 11 жил, балетын ангид 4 ба 6 дугаар ангиас элсүүлж 6 жил суралцуулдаг

Тус сургуульд элсэгчдийг гадаадын их, дээд сургуульд элсүүлэх ажлыг эрхэлдэг Соёлын яамны комис шалгаруулан авдаг болсон

1992 он

ХӨГЖМИЙН КОЛЛЕЖ

Боловсролын сайд, Соёл урлагийн Хорооны даргын 1991 оны хамтарсан 26/473 тоот тушаалаар бүжгийн болон циркийн багш, найруулагч, дасгалжуулагч багш нарыг бэлтгэх сургалтыг сургалтын хөтөлбөрөөс хасч, зөвхөн төгөлдөр хуур, үндэсний болон утас, үлээвэр, цохивор, хөгжмийн онол, зохиомжийн мэргэжлээр дээд боловсрол той мэрэгжилтэн бэлтгэх зорилт тавьсан.

Энэ нь сургуулийн үйл ажиллагааны цогц агуулгыг бүрэн илэрхийлж чадаагүй.

1996 он

ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖ

Үлээвэр, цохиворын ЗАН

Мэргэжлийн төгөлдөр хуурын ЗАН

Онолын ЗАН

Ерөнхий төгөлдөр хуурын ЗАН

Бүжгийн ЗАН

Хэлний ЗАН

Чавхдаст хөгжмийн ЗАН

Байгалийн ухааны ЗАН

Удирдаачийн ЗАН

Үндэсний хөгжмийн ЗАН

Циркийн ЗАН

2017 он

МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИ

Бүтцийн 5 сургууль: СХМС, БЦМС, ҮХМС, ХУДС, ЕБС

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

СУРАЛЦАГСАД

БАГА, ДУНД, АХЛАХ, БАКАЛАВР, МАГИСТРЫН СУРГАЛТТАЙ

18 ХӨТӨЛБӨР,

40 ГАРУЙ МЭРГЭЖЛЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА

© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.