Захиргааны нэгжүүд

Монгол Улсын Консерватори нь бүтцийн 4 дээд сургууль, төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургууль, 4 зөвлөл, 5 алба нэгжтэй, бакалавр, магистрын түвшний 1500 гаруй суралцагсад, 300 гаруй эрдэмтэн багш, ажилтантай, шаталсан сургалтаар мэргэжил эзэмшүүлж, Монголын урлагийн салбарт өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэж буй урлагийн боловсролын эх ундарга сургууль юм.   

Сургалтын Бодлого Зохицуулалтын газрын зорилго:

Суралцагсдад чанартай боловсрол олгох

  • Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сургуулийн удирдлагаас сургалтын үйл ажиллагааны талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанартай зохион байгуулах
  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, сургалттай холбоотой мэдээ тайлан гаргах, 
  • Сургалтанд удирдлага мэдээллийн систем үйл ажиллагааг зохион байгуулах, хянах, сайжруулах 
  • Хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэх
  • Ахисан түвшний сургалтыг өргөжүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх

Дотоод чанарын баталгаажилт хийх механизмыг бүрдүүлэх

  • Төгсөгчдийн мэргэжлийн ур чадварт үнэлгээ хийх
  • Сэтгэл ханамжийн судалгааг тогтмолжуулах 
  • Хөтөлбөрийн шинэчлэл хийх

Багшийн хөгжлийг дэмжих

  • Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжих
  • Багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бүрдүүлэх
  • Гадаадын их дээд сургууль, консерваторитой багш солилцоо хийх

Оюутны хөгжлийг дэмжих

  • Цахим номын сангийн үйл ажиллагааг хөгжүүлэх
  • Оюутны хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжих
  • Уран бүтээлч оюутны клубын үйл ажиллагааг дэмжих
  • Гадаадын их дээд сургууль, консерваторитой оюутан солилцоо хийх
  • Олон улсын өндөр зэрэглэлийн уралдаанд оролцоход дэмжлэг үзүүлэх

 

2017 онд МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИ (хөгжмийн дээд боловсролын байгууллага) болж, бүтцийн шинэчлэл хийгдсэнээр 2018 онд Эрдэм шинжилгээ инновацын алба байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. 

Зорилго:

Монгол Улсын Консерваторийн багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын үйл ажиллагааг мэргэжлийн нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэгжилтийг зохион байгуулах.

Үндсэн чиг үүрэг:

  • Эрдэм шинжилгээ, инновацын талаар төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг Консерватори дээр зохион байгуулж, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах;
  • Консерваторийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын үндсэн чиглэл, хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх;
  • Олон улсын болон дотоодын ижил төст их дээд сургууль, мэргэжлийн байгууллагатай хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж,  эрдэм шинжилгээний бүтээл туурвих, хурал семинар зохион байгуулах;
  • Шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, судалгааны үндсэн чиглэлийн хүрээнд нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан бакалавр, магистрант, докторантуудын мэргэжлийн хичээлийн сургалтыг тэдний судалгааны ажилтай уялдуулах, практикт дэвшигдэж буй тулгамдсан асуудалд судалгааны ажлыг чиглүүлэх;
  • Консерваторийн багш судлаачдын эрдмийн чадавхыг нэмэгдүүлэх бодлогыг боловсруулан мөрдүүлэх хэрэгжилтэд хяналт тавих; дунд, урт хугацааны стратегийг тодорхойлон хэрэгжүүлэх, эрдэмтдийн залгамж холбоог бүрдүүлэх;
  • Багш, суралцагсдын судалгааны арга зүйг боловсронгуй болгох бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх, тэдний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг уирдлагаар хангаж, жил бүрийн судалгааны ажлын нэгдсэн дүнг гаргах;
  • Эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагааны нэгдсэн тайлан, судлаач эрдэмтдийн судалгааны бүтээлийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж баяжуулах;

 

Санхүү нийтлэг үйлчилгээний алба нь санхүү тооцоолон бодох, аж ахуй, үйлчилгээний нийт 43 ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 

Тус хамт олон нь санхүүгийн менежментийг хөгжүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжил, сургалтын таатай орчинг өнөөгийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн сайжруулах анхааран ажиллаж байна.

Цаашид  эдийн засгийн үр өгөөж, ашгийг дээшлүүлэх чиглэгдсэн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, орлогын хүрээнд зардлыг үр ашигтай зарцуулах зорилт тавин ажиллаж байна.

Ерөнхий нягтлан бодогч Б.АМАРЗАЯА

Тооцооны нягтлан бодогч Д.БАТДЭЛГЭР

Тооцооны нягтлан бодогч А.БҮЖИНЛХАМ

 

 

© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.